Tuesday, December 1, 2009

царайны хэлбэртээ хэрхэн тохируулж шил сонгох вэ?

Дөрвөлжин төрх



Та дөрвөлжин хэлбэрийн царайтай бол дугуй рамтай нарийн гартай гоёмсог тод өнгийн шил зүүхийг зөвлөж байна. Харин тэгш өнцөгтэй л бол ямар ч үнэтэй сайхан шил байсан хэзээ ч битгий худалдаж аваарай.

Дугуй төрх

Ийм хэлбэрийн төрхтэй хүмүүсийг хамгийн зөв хэлбэрийн царайтай гэдэг боловч та энэ үгэнд хууртан гартаа таарсан шилээ зүүж хэрхэвч болохгүй шүү. Учир нь энэ хэлбэрт тохирсон шилийг олохын тулд маш олон дэлгүүр хэсч тоолшгүй их толинд харах шаардлага гардаг.

Гэхдээ та "би махлаг нүүртэй юм чинь дээ" гэж нүдний биш нүүрний шил ававаа. Танд харин ч өнцөгтэй шилнүүд илүү зохино. Дугуй хар бараан өнгөтэй шил таны шилний цуглуулгад байгаа бол яг одоо хаясан нь дээр гэж зөвлөе. Харин үүний оронд Тансаг чамин загвартай нүүрний хэмжээнээсээ ялимгүй томовтор шилээр цуглуулгаа дүүргээрэй



Гонзгой төрх

гонзгой төрхтэй залуусаа дөрвлжин , тэгш өнцөгтэй, том хүрээтэй, тод өнгөтэй шил зүүхээсээ битгий эмээгээрэй. Хэрвээ зоригтой алхам хийжчадвал та харц дээгүүр алхаж чадна шүү.



Зуйван төрх

Дугуй төрхнөөс арай зуйван хэлбэрийн төрхтэй залуусаа та нарт бусад хэлбэрийн төрхтнүүд атаархаж үхэхээ шахдаг гэдгийг мэдэх үү? Учир нь та нүд таглах төдий нарийн жижиг шил л биш бол юу ч зүүж явж байсан Гайхалтай харагддаг юм байна.

Гурвалжин төрх

Энэ нь жижиг духтай том шанаатай хүмүүсийг хэлнэ.Зөв төрхтэй харагдахын тулд та шилээ сонгохдоо Дээд хэсгээрээ өргөн том рамтай шилний доогуур гармгүй шахуу дээрээсээ доош нарийсан маягийн шил зүүгээрэй гэж зөвлөе. Сонирхолтой байна уу? Гэхдээ ийм шилний сонголт маш их шүү залуусаа



Зүрхэн хэлбэрийн төрх

Урт ирүүтэй өргөн духтай бол таны нүүрний хэлбэр зүрхэн харагддаг байх нь ээ.Тиймээс зүүж байгаа шилний тань хүрээ аль болох нарийн эсвэл бүр хүрээгүй бөгөөд ерөнхий хэлбэр нь жижгэвтэр байвал тохиромжтой.

No comments:

Post a Comment