Tuesday, December 1, 2009

45 метр өндөр “Алсыг харагч”-ийг угсарч байна


Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн шинэ тоглоомуудаа угсарч байна. Хүүхдийн паркийн хуучин тоглоомуудыг халж, дэлхийн стандартад нийцсэн “Диснейлэнд” байгуулах төлөвлөгөө гаргаснаас хойш гурван жил өнгөрлөө. Паркийн удирдлага эхний ээлжинд 13 тоглоом оруулан ирж угсарч, ирэх зунаас ажиллуулахаар болжээ.

Одоогийн байдлаар “Галзуу хулгана”, “Саран савлуур”, “Агаарын дугуй”, “Далайн дээрэмчин”, “Морин цогио” нэртэй тоглоом угсраад байна. Харин өнгөрсөн долоо хоногт паркийн хамгийн том тоглоомуудын нэг “Алсыг харагч”-ийг угсарч эхэлжээ. Хуучин “Алсыг харагч” 30 метр өндөр байсан бол шинэ нь 15 метрээр илүү өндөр гэнэ. Урд хөршид шалгагдаж, туршигдсан уг тоглоомыг угсрахад туслахаар Хятадаас хоёр мэргэжилтэн иржээ.

“Энэ тоглоом нүсэр том байгууламж болох нь. Одоо гол тулгуур шонгуудыг нь холбож байна. Угсрахад дор хаяж сарын ажил орох бололтой” гэж тэнд ажиллаж байгаа хүмүүс ярив. Шинэ тоглоомуудаа хашааныхаа зүүн жигүүрт суурилуулжээ.

царайны хэлбэртээ хэрхэн тохируулж шил сонгох вэ?

Лаа хорт хавдар үүсгэх магадлалтай

Лааны гэрэлд зоог барих нь дэврүүн сайхан сэтгэгдэл төрүүлдэг ч хорт хавдар үүсгэх шалтгаан болж болох юм гэж Өмнөд Каролинагийн их сургуулийн судлаачид үзэж байна. Тэд лааны утааг лабораторид шинжилж үзээд ийм дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ лааг байнга хэрэглэдэггүй хүмүүс нэг их санаа зовох
явдалгүй хэмээн тайвшруулжээ. Харин лааг тогтмол хэрэглэх нь уушигны хавдар, астамтай болох магадлалыг ихэсгэнэ гэв.

Судлаач Амид Хамиди “Агаарын солилцоо муутай өрөөнд олон лаа асаах нь хорт хавдар үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Ялангуяа, олон лаа асааж усанд ордог зуршилтай хүмүүс энэ зөвлөгөөг сонсоход гэмгүй. Харин хаа нэг хэрэглэдэг хүмүүсийн хувьд зовох
зүйлгүй” гэжээ.

Судлаачид хорт хавдар үүсгэдэг олон хүчин зүйл байдгаас хамгийн хор хөнөөлтэй нь тамхи, архи, буруу хооллолт, хөдөлгөөн дутагдах гэсэн байна.

Агаарын бохирдол хүүхдийн IQ-г муутгадаг

Агаарын бохирдолт хүүхдийн ой ухаанд муугаар нөлөөлдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Тэд судалгаандаа Нью-Йоркийн 249 эх, хүүхдийг хамруулсан байна. Ингэхдээ төрөх дөхсөн бүсгүйчүүдэд агаарын найрлага хянадаг төхөөрөмжийг хоёр хоногийн турш биедээ авч явахыг санал болгожээ.

Судалгаанд Манхэттений хойд хэсэг болон Бронскийн өмнөд хэсэгт аж төрдөг хамгийн бага орлоготой эхчүүд оролцсон аж. Дараа нь тав хүртэлх насны хүүхдүүдийн IQ-г шалгажээ. Төрөхөөсөө өмнө хамгийн бохир дүүргүүдэд байсан эхчүүдийн хүүхдүүд хорт бодисын нөлөөнд бусдаасаа хавьгүй их нэрвэгдсэн нь тогтоогдсон байна.

Өмнө нь хар тугалгын ууршилт уураг тархинд хэрхэн нөлөөлдгийг судалсан нь үүнтэй адил дүгнэлтэд хүргэсэн. Түүнчлэн агаарын бохирдолт, хүүхдүүдэд хорт хавдар, багтараа өвчин тусах эрсдэлийг ихэсгэдгийг нотолсон юм. Судалгааны дүнг мягмар гаригт хэвлэгдсэн “Pediatrics” сэтгүүлд нийтэлсэн байна.

Эрчүүд ГОЛЬФ тогловол эрүүл мэндэд нь тустай

Гольфыг анх 400-гаад жилийн өмнө Шотландын малчид тоглож эхэлсэн хэмээн үздэг. Малаа бэлчээрлүүлэн дагаж явахдаа уйдсан малчин цахиураар чулуу цөлж, чулуу унасан газар алхаж очоод холдсон малынхаа зүг нөгөө чулуугаа дахин цохисоор уламжлалт тоглоом болгосон түүхтэй гэдэг.
Дэлхийд алдартай спортын төрөл болтлоо хөгжсөн гольф нь байгаль, хүн хоёрыг ойртон нөхөрлөх боломжийг бүрдүүлдэг ч гэж хэлж болох нь.

Зав чөлөө багатай, ажил хэрэгч хүмүүст үргэлж явган явж, дасгал хийх боломж хомс байдаг. Харин гольф нь цэвэр агаарт алхах, эрүүл байх, хөдөлгөөний эвсэлтэй болох дасгал болдог.
Гольф ойролцоогоор 7000 метр зайд 18 нүх, 72 цохилттой. Нэг удаагийн цохилтыг Par, бөмбөг орох нүхийг hole cup гэнэ. Гольф тоглохдоо үндсэн 14 цохиур хэрэглэх бөгөөд энэ нь тус бүртээ дугаартай. Дугаарын тоо ихсэх тусам бага зайд цөлнө. Гольфын спорт нь нэг багт дөрвөн хүн тоглох бөгөөд хувийн тоглолт хийх боломжтой. Мөн энэ дөрвөн хүн нь хоёр хоёроороо хуваагдан өрсөлдөн тоглож болдог.

ГОЛЬФ ТОГЛОХ ЖУРАМ:
1. Цагийг нарийн баримтлах
2. Зөвхөн өөрсдийн дугаартай бөмбөгөөр тоглох
3. Гольф нь аюултай спортын төрөлд ордог учир цохилт хийхдээ бөмбөг нисэх зүгийг сайн анзаарч, аюулгүй байдлыг нь нягтлах
4. Бөмбөгийг цөлөх үед ойр хавьд байгаа үзэгч, тоглогчид чимээ гаргахгүй байх
5. Тоглож байх үед бөмбөгөө гээх тохиолдол байдаг учраас хэд хэдэн бөмбөг илүү авч явах
6. Цөлсөн бөмбөгөө таван минутын турш олохгүй бол “Lost ball”-р тооцож, нөөц бөмбөг хэрэглэнэ
7. Онооны карт ба “Score card”-ыг өөрөө үнэн зөвөөр бөглөнө
8. Гольфын бөмбөг байгаа газраас бөмбөгийг хөдлөхгүй цохих. Харин
бөмбөгийг цөлөх боломжгүй газар буувал шилжүүлэн байрлуулж болно.

Гольфын дэлхийн шилдэг тамирчид
* Тайгер Вудс /АНУ/
* Эрни Элс /ӨАБНУ/
* Майк Вайр /Канад/
* Серхио Гарсия /Испани/

2012 онд галав юүлэх үү?

Дэлхий ертөнц шуугиж байна. 2012 онд ертөнц мөхнө мөхөхгүй, үлдэнэ үлдэхгүй хэмээн шуугиж байна. Инээдтэй мунхгаас сүрдмээр үнэмшилтэй хүртэлх хоёр хязгаарын дунд мянга мянган таамаг таавар дунд хүн төрөлхтний толгой эргэж гүйцээд байна. Галав юүлэх үү, гараг мөхөх үү, соёл иргэншил устах уу, дэлхий дээр амьд хүн үлдэх үү гэхчлэн мянга мянган асуулт хөвөрнө. Үүнд нь мянга мянган янзаар хариулна. Энэ бүхнийг багцалж тоймлон харах гээд үзье.

Майячуудын зөгнөл
Бүх зүйл майя нарын цаг тооны бичгээс үүдсэн гэж хэлж болно. 2006 оны тавдугаар сард “2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” гэдэг ном хэвлэгдэн бөөн шуугиан дэгдээж, мөн оны эцсээр алдарт Мэл Гибсон эртний майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн “Апокалипсис” хэмээх кино бүтээснээр 2012 онд чухам юу болох вэ гэдэг асуудал анхаарлын төвд орж ирсэн юм.
Майя нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний 13 бактуны тоолол МЭӨ3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун гэдэг нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун 5125 жилтэй дүйдэг. Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай прецесс хэмээх үзэгдлийн тавны нэг (Прецесс гэж аливаа эргэлдэгч объектын тэнхлэг нь өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг). Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 гэж бичигдэнэ. Ингэж цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас Болон Йокте Ку бурхан тэнгэрээс яг ийм л үед бууж ирдэг гэж майячууд үздэг байжээ.
Майячуудынхаар бол 13.0.0.0.0 өдөр Дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, Тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэс(ягуар)-ийн эрин эхэлнэ. Улаан, цагаан, хар, шар ирвэс гэж байдаг бөгөөд бүх үндэстэн, соёл иргэншлийн эцэг нь ирвэснүүд байдаг. Харин эрт дээр үед Цагаан ирвэс хүүхэдгүй байсан бөгөөд түүний янз бүрийн өнгийн арьстай хүүхдүүд хамгийн сүүлд төрж, газар дэлхийн өнцөг булан бүрт амьдрах болно гэж индианы домогт өгүүлдэг.
Индианы домог туулиар бол хүмүүсийг эхлээд шавраар бүтээтэл усанд норчихдог, бодож сэтгэж чаддаггүй байсан учраас мод хулсаар хийжээ. Тэд өсч үржин өнөр өтгөн болоод өөрсдийгөө бүтээсэн ачтанаа мартсан учраас галав юүлүүлж газар дэлхийг цэвэрлэжээ. Ой модонд амьдрагч сармагчнууд энэхүү хоёр дугаар үеийн хүмүүсийн үлдэгдэл аж. Гуравдахь удаагаа хүмүүсийг эрдэнэшишээр бүтээж тэнгэрийн цус судсаар нь гүйлгэжээ.
Цаг хугацааны хувьд гэвэл ус, ирвэс, салхины эрин өнгөрч өдгөө газрын (бас хөдөлгөөний ч гэдэг) эрин өндөрлөх гэж буй аж. Эрин солигдох бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж индианууд үздэг.

Бусад зөгнөл
“Шинэ гэрээс”-ийн сүүлчийн ном гэгддэг “Апокалипсис”-т Христ дахин ирэхээс өмнө газар дэлхийд аймшигт сүйрлүүд болно гэж зөгнөсөн байдаг. “Тавдугаар элч бүрээ татахад тэнгэрээс од унахыг би хармуй…Тэрбээр ёроолгүй худаг нээж, худгаас асар том зуухных мэт утаа савсав. Худгийн утаанд нар харанхуйлагдаж, тэнгэр бүрхэв…
…Би тэнгэр, шинэ газар харлаа. Урьдын тэнгэр, өмнийн газар оджээ. Далай ч бас алга…” гэхчлэн уг номонд үгүүлсэн байдаг.
Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож яваад ухаан алдсаныхаа дараа далдыг хардаг болсон германы Ирлмайер “Сүйрлийн дараа цаг уур өөрчлөгдөнө. Дулаан болж манай энд халуун газрын ногоо ургана. Хүмүүст гай тарьдаг хуулиуд үгүй болно” гэсэн бол италийн зөнч лам Пий “Галан шуурга, утаа тэнгэрээс ирнэ. Газар хөдөлнө. Тэнгэрээс гал завсаргүй унана” гэсэн байдаг. Америкийн Вероника Люкен “Манай эриний сүүлийн өдрүүдэд нар шиг галт бөмбөлөг газарт унана” гэж хэлжээ.
Халх удган Уртаагийн нэгэн онгод 2008 оны наймдугаар сарын эхээр хэн ч асуугаагүй байхад “Газар дэлхий донсолсон гай гамшиг гарна. Харийн улсад юм уу гэтэл хажуу дэргэд байна. Дэлхий хагарч дэв босох нь байна. Хуй салхи хуйлран эргэж хурсан олонд гамшиг тарих нь. Бага багаар давалгаалж буй нь бай нь ойртсоны шинж” гэж хэлсэн бөгөөд чухам хэдийд гэдгийг тодруулан асуутал хариу өгөөгүй билээ.
Халхын наймдугаар богдын “Аяа гайхамшигт бошго оршвой” хэмээх ирэх цагийг тольдсон сударт “Хувцас эд юм байвч эдлэх өмсөх хүнгүйд зовж байна. Идээ ундаа байвч идэх хүнгүй учир зовж байна. Явах газар байвч зорчих хүнгүй учир зовж байна. Луу жилээс зайлахад хэцүү учир зовж байна. Хэрэв луу жил өнгөрсөн хойно хөгшин хүн бүгд богд мэт тахигдана” гэсний луу жил нь 2012 он биш биз?

Сүйрлийн тухай баримтууд
Галав юүлсэн тухай домог үндэстэн бүрт бий. Энэ нь эрт нэгэн цагт дэлхийн хэмжээний томоохон сүйрэл болжээ, энэ нь дэлхий ямар нэгэн галт биеттэй мөргөлдсөнөөс болжээ гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Плиний “Байгалийн түүх”-дээ эртний сурвалжуудад түшиглэн “Бүх цаг үеийн эзэн Тифон өөрийн нэрийг өгсөн аймшигт сүүлт одыг Эфиоп, Египтийн ард түмэн харжээ. Тэрээр харахаас аймаар агаад могой мэт мушгиран эргэлдэнэ. Энэ бол од биш, харин галт бөмбөлөг гэвэл илүү онохсон билээ” гэж бичсэн байдаг.
Аполлодар энэ од Дэлхий рүү хэрхэн ойртож ирснийг “Түүний нэг гар нь өрнө, нөгөө нь дорно зүг рүү сарвайж, лууны зуун толгой цухуйжээ. Сүвээнээс нь аварга том утаан цагариг унжиж, тасралтгүй исгэчин дуугарна. Түүний бие нь далавчтай, нүднээс нь гал гялалзана. Шатаж буй чулуунуудыг шидлэхдээ амнаасаа гал дөл цацруулан исгэчин орилно” гэж бичжээ.
Эртний эх сурвалжуудад өгүүлж буйгаар бол тэр одыг ойртон ирэх үед газар хүчтэй хөдөлж, галт уулс сэрж, далайн ус хуурай газар руу хүчтэй түржээ. “Ус хоёр мянган метр орчим өндөрт гарч, Дэлхийн бүх хүн харж болохоор байлаа” (Мидраш), “Ёроолгүй гүнээр Чи түүнийг хувцас мэт бүрхэж… Давалгаа тэнгэрт хүрлээ” (Псалом) гэж энэ тухай өгүүлсэн нь бий.

Дэлхий тэнхлэгээ өөрчилдөг
Эхлээд жаахан түүх ярья. Эртний эх сурвалжуудад дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн тухай баримт олон. Энэ үеэр дэлхийн тэнхлэг хэсэг зуур нар руу харсан бололтой. Өөрөөр хэлбэл Дэлхийн нэг хагаст нь тасралтгүй өдөр болж, нөгөө хагаст нь шөнө тасралтгүй үргэлжилжээ.
Африкийн ганда омгийнхон Ванга гэдэг бурхны тухай домог хэлэлцдэг. Энэ бурхан нэгэн арал дээр амьдардаг байж. Нэг удаа Нар явчихаад эргэж ирсэнгүй. Харанхуй болоод хэд хонолоо. Жуко хаан нарыг эргүүлэн авчирч өгөөч гэж Ванга бурхнаас гуйснаар сая нэг юм нартай болжээ гэж энэ домогт гардаг.
Перугийн индианууд яг таван өдөр, таван шөнө тэнгэрт нар гараагүй учраас харанхуй нөмөрч, энэ зуур тэнгис далай хуурай газар руу асгаран бууснаар асар их сүйрэл болон дэлхий ертөнцийн төрх эрс өөрчлөгдсөн гэж хуучилдаг.
Хятадууд болохоор нар арван өдрийн турш хөдлөлгүй зогсож, мод ургамал шатсан гэдэг. Энэтхэг мөн арван өдөр, Иран есөн өдөр, Египет долоон өдөр нартай байсан бололтой байдаг.
Египетэд энэ талаар бичсэн эх сурвалж олон байсан нь эртний мэргэдийн үгнээс тодорхой байдаг. “Жинхэнэ сурвалжуудаас тэдний оршин буй эхлэлээс хойш одод хөдөлгөөнөө дөрвөн удаа өөрчилж, Нар эдүгээ жаргадаг газраасаа хоёронтоо мандаж, манддаг газартаа хоёронтоо жаргажээ” гэж газар зүйч Помпоний Мела бичжээ.
Дэлхийн түүхийн эцэг гэгддэг Геродот болохоор Египетийн мэргэдтэй хөөрөлдсөнийхөө дараа “Энэ зуур Нар дөрвөн удаа жирийнхээсээ эсрэгээр манджээ (тэд надад тэгж хэлсэн). Өдгөө жаргадаг газраасаа хоёр удаа мандаж, эдүгээ манддаг зүгтээ хоёронтоо жаргажээ” гэж тэмдэглэсэн нь бий.
Манай Дэлхийн соронзон талбайн туйл хэд хэдэн удаа 180 градус өөрчлөгдсөнийг эрдэмтэд нотолдог. Манай Галактикийн нас ойролцоогоор 12.5 тэрбум жил, нарны аймгийнх таван тэрбум орчим гэж үздэг. Энэ зуур дэлхийн тэнхлэг багаар бодоход 14 удаа өөрчлөгдсөн бөгөөд хамгийн сүүлд 11-13 мянган жилийн өмнө энэ үзэгдэл болсон гэдгийг геологийн судалгаа тогтоожээ. Энэ нь Атлантидын соёл усан дор орсон цаг үетэй дүйдэг. Библид өгүүлдэг галав юүлсэн тухай мэдээ ч үүнтэй мөн дүйцдэг.
Өмнө өгүүлсэн Тифон сүүлт од дэлхийтэй мөргөлдөж сансрын сүйрэл болсон цаг үе нь одоогоос 12580 жилийн өмнө гэсэн тооцоог эрдэмтэд бас гаргаад байна. Тэр үед манай дэлхий дээр 670 сая хүн амьдарч байсан бөгөөд сансрын сүйрлийн улмаас 100 хүн тутмын 99 нь үхсэн гэж Английн эртний судлалчид үзэж байна.
Бүр саяхан, ердөө 3500-3600 жилийн өмнө Дэлхийн туйл солигдсон байх магадлалтай гэсэн хувилбар ч бас бий. Үүнийг нотлох түүхэн сурвалж, үлгэр домог ч цөөнгүй олддог. Тэгвэл 2012 онд энэ үзэгдэл давтагдах магадлалтай гэж зарим эх сурвалж үзэж байна. Тэд Дэлхийн цахилгаан соронзон талбайн хэмжээ тэг болох түвшин рүүгээ ойртож байгааг анхааруулдаг. Дэлхий өөрийн эргэлтээрээ цахилгаан соронзон талбайгаа идэхжүүлж байдаг бөгөөд тодорхой хугацааны дараа энэ эргэлт удаашран богинохон хугацаанд зогсолт хийнэ. Өөрөөр хэлбэл Дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ. Дараа нь эсрэг чигт хурдаа аван эргэж эхэлнэ. Ийм үзэгдэл хэд хэдэн удаа болсныг өмнө өгүүлсэн баримтууд нотолдог. Тэгэхээр энэхүү тэг цэгийн зогсолт 2012 оны 12 сарын 21-нд болно гэж хэсэг эрдэмтэд үзэж байна.
Үүнтэй зэрэгцээд Үндсэн резонансын давтамж хэмээх бас нэгэн чухал параметрт өөрчлөлт ажиглагдаж байна. Үндсэн резонансын давтамж гэдэг нь нэг ёсондоо Дэлхийн зүрхний цохилт юм. Үүнийг анх 1899-1900 онуудад хэмжсэн бөгөөд тэр үед секундэд 7.8 удаа лугшиж байжээ. Энэ үзүүлэлт 1980 он хүртэл тогтмол байв. Дэлхий даяар түүнийг хөдөлгөөнгүй тогтмол үзүүлэлт гэж хүлээн зөвшөөрөөд байтал байдал биш болж 1980-аад оны сүүл үеэс сонирхолтой зүйл ажиглагдаж эхэллээ. Үндсэн резонансын давтамж нэмэгдэж 1990-ээд 8 Герц, дараа нь 8.2 Герц болжээ. 1996 онд энэ үзүүлэлт секундэд 8.7 боллоо. Цаашид секундэд 13 Герц болно гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Соронзон талбай багасч, резонансын давтамж нэмэгдсэнээр өнөөдөр манай Дэлхий фазын хувиралд орж, бидний бие организмын эд эс бүр энэхүү дээд шатны хувиралд дасан зохицохоор оролдож байна. Тэгэхээр майя нарын цаг тооны бичиг 2012 оны 12 сарын 21-ноор дуусч буй нь энэ хувирлын оргилыг зааж буй хэрэг хэмээн зарим эрдэмтэд тайлбарлаж байна. Энэ өдрөөс эхлэн Дэлхий буруу эргэж, нар хойноос гарч эхлэвэл тэд л лав гайхахгүй бололтой.

Сансрын сүйрэл
Өмнөх удаагийн галав юүлэлт Тифон (Триптон ч гэх нь бий) сүүлт од дэлхийтэй шүргэлцсэнээс болсон гэж үзэгсэд олон. Түүнийг нейтрон од байсан гэдэг. Манай Галактикт тэрбум орчим нейтрон од бий гэж одон орончид таамагладаг ч одоогоор 700 орчмыг нь л олж тогтоогоод байгаа билээ. Нейтрон одод өөрийн тойрог замаараа Нарыг бүтэн тойрох хугацаа нь 25920 жил гэсэн тооцоо ч бий. Энэ нь одон орны прецессийн үзэгдэлтэй хугацааны хувьд давхацдаг. Энэ хугацаанд нейтрон од нарны системийг хоёронтоо дайрч өнгөрөх бөгөөд тэдгээрийн хоорондын хугацаа нь 12600-13320 жил гэдэг. Энэ нь өмнөх их сүйрэлтэй цаг хугацааны хувьд тохирч байгаа бөгөөд нейтрон од дахин эргэж ирэх цаг хэзээ мөдгүй болсон гэж үздэг.
Италийн гоц мэдрэхүйтэн Орфео Анжелусс 1953 онд “Дэлхийг сүүлт од хөнөөхийг завдана. Гэвч түүнийг цөмийн цэнэгт пуужингаар устгаж болно” гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Америкууд ийм туршилтыг аль хэдий нь хийгээд үзчихсэн, гагцхүү сансрын уудамд тархах цөмийн хаягдлыг хэрхэхээ мэдэхгүй байгаа тухай мэдээ байна.
Ер нь бол Дэлхийд аюул учруулж болзошгүй биетийн даяллыг өөрчлөх, устгах талаар эрдэмтэд янз бүрийн санаа оноо гаргасаар байгаа байгаа болохоор “Сүүлт од нь ирээ ч үү, үгүй ч үү. Ирлээ гэхэд мөргөлдөө ч үү, үгүй ч үү” хэмээн “монгол” маягаар тайвшрах боломж бас бий юм.

Метаны дэлбэрэлт
Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэгтэй газрууд гэсч метан их хэмжээгээр ялгарч байна, мөн 2012 оны эцэс гэхэд Хойд туйлын мөс хайлж дууссанаар түүний дор маш өндөр нягттайгаар шахагдаж байсан метан агаар мандалд дэгдэж Дэлхий ертөнц дарьтай торх болно гэсэн таамаг хүчтэй яригдаж байна. Хойд туйлд нийтдээ 500 тэрбум тонн метан бий гэж тооцдог. Аянга цахилгаан, өөр бусад эх үүсвэрээс болоод агаар мандалд буй метан дэлбэрэх аюул ойрхон, сүйрлийн үр дагаврыг нь тооцох гэж оролдох ч хэрэггүй хэмээн зарим эрдэмтэд анхааруулсаар байна.
Өмнөх удаагийн их сүйрэл далайн ус халснаас болж метан их хэмжээгээр ялгаруулж, агаар мандалд энэ хийн эзлэх жин хэт нэмэгдсэнээс болсон гэж үздэг судлаачид бас бий. Энэ хувилбар үнэн бол тэр үед метан далайн гүнээс аажмаар ялгарч байсан бол энэ удаад агаар мандалд шууд дэгдэж байгаа, хүмүүсийн үйл ажиллагаа үүнд ихээхэн хувь нэмэр өгч байгаа учраас түгшүүрийн “улаан гэрэл асах” хугацаа нь хамаагүй эрт болно.

Квантын үсрэлт
Сүүлийн үед зарим эрдэмтэд 2012-2013 оны заагаар Дэлхий дээр квантын үсрэлт (Quantum leap) болж гараг ертөнц ер бусаар өөрчлөгдөн хувирна гэж мэдэгдэх болов. Энэ шилжилт 20-24 цагийн дотор явагдах бөгөөд ихэнх хүн үхэж мэдэх гэнэ. Энэ нь гарагийн хэмжээний сүйрэл бөгөөд бие махбодь ийм өөрчлөлтөд эсийн түвшинд бэлэн бус байгаа, мөн хүмүүсийн сэтгэл оюун гэгээн бусаас (өөрөөр хэлбэл сүсэг бишрэлгүйн улмаас) болох аж.
Манай гараг чухам энэ өдөр илүү өндөр давтамжийн энергийн түвшинд шилжих бөгөөд гурван хэмжээст бодит байдлаас дөрвөн хэмжээст орчинд очих гэнэ. Өөрөөр хэлбэл физик биеийнхээ хэрэгцээг хангах төдий амьдрал хэрэггүй болж, амиа хичээсэн, хэрэглээг шүтсэн хуучинсаг байдалдаа үлдэхийг хүсэгчид өмнөх квантын үсрэлтийн үед динозаврууд сөнөсөн шиг устаж их цэвэрлэгээ хийгдэх аж.

Шинэ эриний эхлэл
Майячууд 2012 оны 12 сарын 21-нд нэг эрин төгсөнө гэснээс биш, ертөнцийн төгсгөл ирнэ гэсэнгүй. Одон орны гайхамшигтай мэдлэгтэй байсан энэ ард түмэн шинэ эрин эхлэхийг Сүүн зам буюу Тэнгэрийн заадастай холбон тайлбарлажээ.
Сүүн зам галактикийн диаметр нь 7000 гэрлийн жилтэй тэнцэх бөгөөд түүний төв хэсэгт нь 400 орчим тэрбум од бөөгнөрсөн байдаг. Энэ бөөгнөрөл энгийн нүдэнд харанхуй тэнгэрийн дундуур зүссэн зураас мэт үзэгддэгээс сүүн зам гэгддэг. Гэтэл энэ их бөөгнөрөл дунд, галактикийн яг төв дунд нь жинтэйхэн хэмжээний хар нүх байдгийг эрдэмтэд орчин үеийн дуран авай ашиглан нээгээд алмайран гайхжээ. Яагаад гэвэл тэдний харсан зүйл эртний майячуудын домогт өгүүлдэгтэй тун төстэй байжээ. Үлгэр үнэн болж, шинжлэх ухаан домог хоёр яв цав нийцэв. Учрыг өгүүлье.
Эртний майячууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүтгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог, хүлээж авдаг байж. Төв хэсгийн гүдгэрийг Сансрын умдаг (“Central Bulge”) гэж тэд үзнэ. Түүний төв хэсэгт хар хонгил мэт үзэгдэгч хэсгийг майячууд янз янзаар нэрлэдэг ч хамгийн түгээмэл нэр нь birthing pace буюу “төрөхөөр дүлэх хөдөлгөөн” гэсэн утгатай байж. Дөрөвдүгээр эриний төгсгөл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл тухайн оны хамгийн богинохон өдөр нар Сансрын агуу ижийгийн умайнаас шинээр “мэндэлнэ”. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг үзэгдэл.
Христ дахин мэндэлнэ, Майдар ирнэ, архадууд газарт бууж ирнэ гэхчлэн янз бүрийн шашинд өгүүлдэг нь хэрэг дээрээ энэ үйл явдлыг хэлсэн байж ч мэдэхээр байна. Ер нь бол нарны систем Галактикийн төв рүү 1980-аад оны эцсээр орсон бөгөөд 2020 оны орчимд энэ төвөөс гарна. Өөрөөр хэлбэл шинэ эрин хараахан эхэлчихээгүй, хуучин нь дуусчихаагүй завсрын үедээ яваа аж. Ингэж эрин солигдох үед өвчин зовлон, нийгмийн эргэлт, хувьсгал, байгалийн гамшгийн тоо эрс ихэсдэг зүй тогтолтой гэмээр үзэгдэл ажиглагддаг бөгөөд үнэхээр л 1980-аад оны сүүлээс дэлхий ертөнцийн хаа сайгүй янз бүрийн үзэгдэл болсоор байгаагийн гэрч нь та бид өөрсдөө билээ. Энэ бүхэн 2020-иод он гэхэд төгсгөл болж, сая нэг амар амгалан Дэлхий ертөнцөд ноёлно гэж хэлж болох юм. Бумбын эрин гэж үүнийг хэлж байж ч мэдэх. Ийсүс дахин мэндэлж хүн төрөлхтнийг аварна гэдэг ч үүнийг л хэлж буй бололтой. Монголын бурханы шашны тэргүүн Богд Жибзундамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ч мөн л энэ үетэй ойролцоо санагдана.
Майя нар болохоор газар цөмөрч гай зовлон ирэх юм биш ээ, харин Цагаан ирвэсийн хүүхдүүд энэ цагаас төрж хүмүүст амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна гэдэг. Энэ хүүхдүүд илүү ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн төвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. Үүнтэй холбоотойгоор Крайоны тухай өгүүлж болно.

Крайоны өчил
Крайон бол физик биегүй, бидний оюуныг хөгжүүлэхийн тулд Дэлхий ертөнц дээр оршин буй этгээд. Тэрээр Калифорнийн метафизикч Ли Кэрроугаар дамжуулан хүн төрөлхтөнд мэдээллээ хүргэдэг. Хүн бол бурхны боол биш, түнш нөхөр нь байх ёстой гэж үздэг. Түүний тухай дараагийн дугаартаа тодорхой өгүүлэх тул түр орхиод үндсэн сэдэвтээ эргэж оръё.
Крайон 1995 онд НҮБ-ын байранд анх ченнелинг хийсэн юм. Ченнелинг гэдэг нь channel хэмээсэн үгээс гаралтай сувгаар мэдээлэл дамжуулах гэсэн утгатай үг. Тэрээр гадаад ертөнцийн оюун ухааныг сонгосон тодорхой хүмүүсийн тусламжтайгаар хүн төрөлхтөнд дамжуулдаг. Энэ ченнелинг дээр тэрээр хүн төрөлхтөн өөрийн орон гэр болсон эх дэлхийдээ хатуу харгис хандаж буйг анхааруулж, үүний төлбөр нэн хүнд гэдгийг сануулсан юм. 1996 онд НҮБ-ын байранд хоёр дахь удаагаа ченнелинг хийхдээ тэрээр “танай гараг өнөөдөр хөдөлж буй энэ энэ давтамжийн түвшинд та нар дайн хийх ёсгүй. Эргэн тойрноо харагтун. Ертөнцийн мөхлийн тухай эртний зөгнөлүүд биелсэнгүй. Та нар энх тайван устах ёстой тэрхүү парадигмын хүрээнээс нэгэнт гарчээ. Хуучин дайны энерги өнөөдөр хэрэггүй болж, шинэ мянган та бүхэнд энх амгалан, тэвчээр, хайрыг амлаж байна. Гэхдээ үүнийг зөвхөн та нар өөрсдөө л хийж чадна” гэж хэлсэн юм.
Хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудад Крайон хариулахдаа 2012 оныг бас хөндсөн байдаг. “Та бүхэн хэрвээ эртний зөнд итгэдэг бол 2012 он цаг хугацааны төгсгөл болох ёстой. Энэ юу гэсэн үг вэ? Нэг хэсэг нь энэ бол ертөнцийн мөхөл, төгсгөл гэсэн үг гэж байна. Хэрэг дээрээ энэ онд чухал өөрчлөлтүүд л гарна, эрхмүүд ээ. Бид энэ тухай та нарт яриагүй гэж үү? Хүн төрөлхтний энергийн давтамж нэмэгдэж, хүмүүс хуучин энергийн үеийнхээсээ өөр болохын цагт, Дэлхий өөр түвшний чичирхийлэлтэй болохын цагт та нарын баримжаа авдаг цаг хугацааны систем өөрчлөгдөнө. Хайр(шинэ ухамсар)-ын энергийн нөлөөн дор физик бодит байдал өөрчлөгдөж, атомын бүтэц өөрчлөгдсөнөөр гараг дээрх цаг хугацааны баримжааны шинэ систем бий болно гэж бид өмнө нь олон удаа ярьсан. Оюун санааны бусад үйл явдлын нэгэн адилаар энэ нь яг 2012 оны нэгдүгээр сарын 1-нд болчихгүй учраас өөрчлөлтийг мэдрэхийн тулд шинэ жилийн шөнө бүх багаж хэрэгслээ асаах хэрэггүй…” гэсэн байдаг.

Гараг эрхсийн жагсаал
Энэ өдөр үнэхээр нэгэн гайхамшигт учрал тохионо гэдгийг шинжлэх ухаан батлаад буй. Тэр бол гараг эрхсийн жагсаал. 2012 оны 12 сарын 21-нд Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана. Өмнө нь ч ингэж жагсаж л байсан л даа. Гэхдээ 2012 оны 12 сарын 21-нд зөвхөн нарны аймгийн гарагууд төдийгүй бусад оддын систем ч бас Галактикийн төвөөс шугам үүсгэн жагсах юм. Энэ бол орчлон ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг.
Нар 26000 жилийн дараа Сүүн зам буюу Тэнгэрийн заадсыг мөн энэ өдөр дайрч, майя нарын хэлснээр бол Сансрын умайнаас дахин төрнө.

Төгсгөл үг
Одоогоор Дэлхийн сүйрэл болох, тэр нь ямар маягаар явагдах тухай барим тавим баталгаа нотолгоо алга. Боллоо гэхэд энэ нь сайн цагийн өмнөх их цэвэрлэгээ учраас өөрчлөлтийн золиос их бага хэмээх нь утгагүй бөгөөд гагцхүү сэтгэл оюунаа ариун байлгаж, хорт муу бүхнээс ангид зөв мөртэй байх нь чухал гэнэм. Үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.
Ер нь бол 2012 оны энэ өөрчлөлт ямар нэгэн сүйрэл гамшиг гэхээсээ хүмүүсийн оюун санааны үсрэлт, шинэ төлвийн эхлэл гэдэг утгаараа илүү түлхүү яригдаж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх. Индиго, кристалл хүүхдүүд төрөх болсон, бясалгагчид, цагаан, ногоон хоолтны тоо нэмэгдэж байгаа, шинжлэх ухаан урьдын хатуу хязгаарлалтаасаа татгалзаж, оюун санааны нууцыг тайлах гэж оролдож эхэлсэн, шашны физик анхаарал татах болсон, хүн төрөлхтөн амьд байгальтай дэндүү харгис харьцаж байсандаа гэмшиж эхэлж байгаа гээд олон хүчин зүйл ингэж үзэхэд хүргэж байна.
Майя нарын цаг тоололд итгэх аваас тавдугаар нарны эрин буюу дээд оюуны эрин 7137 он хүртэл үргэлжилнэ. Харин түүнээс цааш юу болохыг эртний ухаантнууд бидэнд хэлж өгсөнгүй дээ.

Friday, November 20, 2009

үерхэл

Хөвгүүд охидтой нөхөрлөж болох уу?
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд нөхөрлөл байж болно. Ялангуяа: Хэрвээ та хоёр бие биендээ дурлаагүй бол Та хоёрын аль аль нь өөр хүн хүсэхгүй байгаа бол Та хоёр урьд нь үерхэж байгаагүй бол Та хоёр бие биенийхээ ирээдүйн хань биш бол Хэрвээ охин нь хөвгүүнээ “тэр миний сонирхдог хүн биш” гэдэг үүднээс зүгээр л нөхөрлөж байгаа бол энэ нь буруу нөхөрлөл юм. Учир нь энгийн нөхөрлөлд ч бас харилцан бие биенээ хүндэтгэж хайрлаж байх нь чухал. Энэ хайргүйгээр нөхөрлөлийг төсөөлөшгүй. Нөхөрлөл гэдэг нь найз хөвгүүнээ хэр зэрэг царайлаг вэ?гэдгээр нь тодорхойлоход биш,харин та хоёр бие биесээ хайрлаж хүндэтгэдэг бол унтах тухай боддоггүй байх тийм сэтгэлийг хэлнэ. Хэрвээ нөхөрлөж байхдаа унтах тухай бодох юм бол ах нь охин дүүтэйтээгээ унтах гэж санаархсанаас дутуугүй муухай зүйл болно. Нөхөрлөл гэдэг нь тэр хөвгүүний хувьд чиний дотоод мөн чанарыг хэрхэн үнэлдэг, хөхний том жижгээс хамаарахгүйгээр амьдралын нөхцөл байдлыг ялгах чадвар юм. Нөхөрлөл гэдэг нь хамтдаа цай ууж, чухал зүйлийн тухай ярилцаж байхдаа тэр хөвгүүн чиний дуртай аяыг тавьж өгөхийг хэлнэ. Нөхөрлөл гэдэг нь хэрвээ тэр хөвгүүн охин байсан бол яг чам шиг байх байсан болов уу.

Хөвгүүдтийн нөхөрлөл биднийхээс юугаараа ялгаатай байдаг вэ?
Хөвгүүд охидын үерхэлийг байнга өрсөлдөөн, атаа хорсол, хов жив (ихэвчлэн хэн нэгниийгээ араар нь муулах), дэлгүүр лүү байнга гүйж байдаг гэж боддог. Тиймээс тэд хөвгүүдийн нөхөрлөлийг илүүд үзэж, “Эр хүн эр хүндээ хайртай байдаг” “Зовлон жаргалыг нь хуваалцдаг”гэж үздэг. Харин зарим охид “Ертөнцийн хорон муу бүхнийг зөвхөн эмэгтэй хүний ухаалаг, өрөвч сэтгэл л уярааж чадна” гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ хүйсийн ялгаа нь нөхөрлөлд ямар ч хамааралгүй зүйл. Жинхэнэ нөхөрлөл бол төмрөөс ч бат бөх байх ёстой.

Нөхөрлөл

100%-н нөхөрлөл. Энэ зүйл байхгүй бол бид уйтгарладаг. Харин нөхөрлөл байгаа цагт тэрээр энэ ертөнцийн эргэн тойрныг нарны хурц туяагаараа чимэглэн, бүх л хоосон орон зайг дүүргэж байдаг. Нөхөрлөл байгаа цагт бид түүнийг жинхэнэ байгаасай гэж хүсдэг. Хамгийн ухаантай нь түүнийгээ бүхнээс илүүтэйгээр хүндэлж, хөгшин болтлоо нандигнан хадгалж чаддаг. Нөхөрлөл мөнх байж болох уу?

Нөхөрлөл гэж юу вэ?
Зохистой нөхөрлөлийн хувьд бүх зүйл давхардаж байдаг. Жишээлбэл та хоёрт хүмүүст уурлаж бухимдах нэг ижилхэн зүйл байдаг, амьдралд үнэ цэнэтэй зүйл мөн л ижилхэн байдаг,бүр та 2 нэг ижилхэн загварын дотуур хувцас өмсдөг гээд л. Нөхөрлөл чинь гүнзгийрэх тусмаа та хоёрт давхардсан зүйл олон байдаг. Эхэндээ та хоёр ижилхэн ном уншдаг, ижилхэн кинонд дурладаг, 2-уулаа ягаан өнгийн цамцанд дуртай, бумбын ордныхонтой дотно харьцаа үүсгэж болохгүй гэж үздэг зэрэг адил төстэй шинжүүдээ мэдмэгц гайхширна. Харин яваандаа охидын хувьд: хамгийн аймшигтай нь хөвгүүдийн төлөө бүгдийг хаяж чаддаг, харин хөвгүүдийн хувьд: хамгийн аймшигтай нь цамцаа өмдөн дотроо янзалдаг зэрэг ижилхэн шинжүүдийг олж мэддэг. Багагүй хугацаа өнгөрүүлсний дараа та хоёр хэн хэнийгээ сэтгэл санааны байдал дахь ижил давхцалуудыг олж мэддэг. Энэ нь: шөнө зугаацахад чи тийм ч дуртай биш, хэрэв чи оройг гэртээ ганцаараа чимээгүйхэн өнгөрөөхийг хүсч байгаа бол баярын чимэглэл толгойд чинь бууж ирдэггүй, хэрвээ чи уйтгарлаж байгаа бол сэтгэлийг чинь муур сарвуугаараа маажих шиг болдог гэх мэт.

Нөхөрлөл хайр дурлалаас юугаараа ялгаатай вэ?
Үнэн хэрэгтээ бараг ялгардаггүй. Нэг нэгтэйгээ учрахаас өмнө ганцаардмал байсан тэр л хэсгүүд нэгдэж нэг бүхэл зүйл болдог. Зөвхөн нэг хэсэг нь нэгдсэнийхээ дараа бие биеэсээ хайрлахаар шийддэг, нөгөө хэсэг нь бие биетэйгээ нөхөрлөхөөр шийддэг. Мэдээж энэ нь чи найз охиноо хайрлаж болохгүй гэсэн үг биш. Гэхдээ энэ нь хайртай залуутайгаа үерхэж болохгүй гэсэн үг ч бас биш юм . Болохоор ч барахгүй үерхэх хэрэгтэй(хэрвээ эсрэгээр нь байсан бол хачирхалтай байхсан). Найз залуутайгаа чи чи зарим үед үнсэлцэж, дотно харьцаанд орж, хэзээ нэгэн цагт түүнтэй гэрлэнэ гэж мөрөөддөг. Мэдээж чи сайн найз охинтойгоо үнсэлцэхгүй биз дээ? Хэрвээ тэгдэг бол энэ нь нөхөрлөл биш бүр өөр зүйл болох биз ээ…

Библи

Өнөө үед Библийг Ертөнцийн Эзэний үг гэж хүлээж авахад бэрх байдгийн нэг гол шалтгаан нь олон хүн Библи, шинжлэх ухаан хоёрыг хоорондоо зөрчилтэй гэж үздэгт оршино.
Шинжлэх ухаан өнөө үед болж буй янз бүрийн үзэгдэл, үйл явц, бодитой зүйлсийг шалган судалж чадах боловч юмс хэрхэн үүсч, бий болсныг баттай тайлбарлаж чаддаггүй.
Учир нь юмсын гарал үүслийг туршилтаар батлах боломжгүй байдаг. Иймд шинжлэх ухаан зөвхөн баталж болох зүйлийг л харуулж чадахаас биш, дээр үед болж өнгөрсөн зүйлийг харуулж чаддаггүй.
Библийн Ертөнцийн Эзэн бодитой юм бол, Библид бичигдсэн Түүний үг бүтээсэн байгаль дэлхийтэй нь зөрчилдөх ёсгүй. Хэрэв байгаль дэлхий, Библи 2-ын зохиогч нь адилхан Ертөнцийн Эзэн юм бол, шинжлэх ухаан шинэ шинэ нээлт хийх тусам байгальтай зөрчилдөх онолуудыг няцааж, эцэстээ Ертөнцийн Эзэний энэ хоёр “ном” адилхан зүйлийг өгүүлэх нь зайлшгүй. Ертөнцийн Эзэн байгалийн бүх үзэгдлийг далдаас өдөөн, удирдан залдаг бол, шинжлэх ухаан ердөө л тэр үзэгдлүүдийг нотолдог юм. Бид нэг ижил сэдвийн талаар Библийн болон шинжлэх ухааны аль алиных нь дуу хоолойг сонсоход бэлэн байх ёстой. Шинжлэх ухааны мэдлэг нь, наад зах нь Библийг бүрэн гүйцэд судалж мэдэхэд үнэлж баршгүй их тустай.
Шинжлэх ухаан бол манай орчлон ертөнцийг зүй тогтлынх нь дагуу байлгахын тулд Ертөнцийн Эзэний байрлуулж тавьсан байгалийн механизмуудыг нээн олох үйл явц юм. Шинжлэх ухаан нь Ертөнцийн Эзэний бүтээл болох байгалийн нууцууд, тэдгээрийн утга учрыг тайлсаар иржээ. Угтаа шинжлэх ухаан, теологи 2 нэг л орчлон ертөнцийг судалдаг: нэг нь материаллаг бодит зүйлс, нөгөө нь үл үзэгдэх зүйлсийг судалдаг. Бүтээгдсэн энэ орчлон ертөнцийн гарал үүсэл, хувь тавилан, төгсгөлийг бид Библиэс олж мэддэг. Шинжлэх ухаанд аливаа баримтыг логикоор шалгаж нягталдгийн адил бид ч бас байгаа баримтыг логик шалгуураар нягтлан үзэж Библийн үнэн зөвийг баталж болно. Бид шинжлэх ухаанаар дамжин үл үзэгдэх ертөнцийн мөн чанар ба оршин тогтнохуйн шинж дохио, харьцуулал, баталгааг олж хардаг.

Шинжлэх ухааны 5 үндэс
Английн алдарт философич Хэрбэрт Спэнсэр (1820-1903) амьдралынхаа туршид хийсэн судалгааныхаа эцэст цаг хугацаа, хүч, үйлдэл, орон зай, матери гэсэн шинжлэх ухааны 5 үндэс байдаг гэж дүгнэжээ. Тэр 3000 гаруй жилийн өмнө нэг хүний бичсэнтэй яг адил зүйлийг давтаж бичсэнээ огт ухаарсангүй! Тэр хүн нь Мөшэх байсан бөгөөд “Эхлэл” номдоо тэр ингэж бичсэн байв: “Эхэнд [цаг хугацаа] Ертөнцийн Эзэн [хүч] тэнгэр огторгуй [орон зай] болон газар дэлхийг [матери] бүтээжээ [үйлдэл]” (Эхлэл 1:1). Иймд, Библийн хамгийн анхны ишлэлийг уншихад, энэ ариун нандин бичвэрт ямар нэг хосгүй, онцгой зүйл байгаа нь бүтээлч сэтгэлгээтэй ямар ч хүнд илхнээ харагдаж байна. Библийг нарийн нягт судлах юм бол, шинжлэх ухааны маш олон гайхалтай сонин баримтууд илэрдэг билээ. Гэтэл эдгээрийг орчин үеийн шинжлэх ухаанд мэдэгдэхээс ч өмнө Библид бичсэн байжээ.

Одон орон судлал
“Тэрбээр энгүй их огторгуйн дээгүүр умар зүгийг тэлж сунган, оргүй хоосон дээр дэлхийг тогтоожээ” (Иов 26:7) гэж Иов Ертөнцийн Эзэний тухай хэлсэн байдаг. Мэдээж, үүнийг өнөөдөр хүн бүхэн мэднэ. Угтаа бол, манай дэлхий сансарт ямар ч тулгуургүй, хий тогтдог билээ. Харин Иовын амьдарч байсан үеийнхний ойлголт ийм биш гэдгийг бид санах ёстой. Иовтой нэг цаг үед амьдарч байсан хүмүүс дэлхийг аварга том яст мэлхийн нуруун дээр зогссон 4 зааны нуруун дээр тогтдог гэж төсөөлдөг байсан! Эсвэл, ер бишийн хүчтэй хүн дэлхийг мөрөн дээрээ тэгнэдэг гэж төсөөлдөг байж! Дэлхийн тогтоцын талаар энэ мэтчлэн өөр олон этгээд үзэл бодол байсан боловч алин нь ч Иовын адил тодорхой, зөв хэлээгүй байна. Бүгд буруу хэлж байхад Иов азаар таасан гэж үү?

“Газар дэлхийн тойрог дээр Тэр [Ертөнцийн Эзэн] залардаг билээ” (Яашяах 40:22) гэж Яашяах хэлжээ.
Еврей хэлний “тойрог” гэдэг үг нь үгчилбэл: “дугуй” юмуу “бөөрөнхий хэлбэртэй” гэсэн утгатай. Мэдээж, Яашяахын амьдарч байсан үеийн (болон түүнээс хойших олон үеийн туршид) хүмүүс дэлхийг бөөрөнхий биш, хавтгай гэж үздэг байжээ. Дахиад л азаар таалаа гэж үү?

Дуулал 19:5-6-д хэдэн сонирхолтой баримт байдаг. “Дуулал”-ыг бичигч: “огторгуйн нэг захаас нөгөө зах хүртэл тэр урагш даялан тойрох агаад шатам халуунаас нь юу ч нуугдах аргагүй билээ” гэж нарны тухай хэлжээ.

Олон жилийн туршид, Библийг шүүмжлэгчид нар дэлхийг тойрон эргэлддэг гэсэн эртний худал сургаалыг заадаг гэж Библийн энэ ишлэлийг тохуурхдаг байв. Тэгтэл, нар сансарт цагт 600,000 бээр орчим хурдтай хөдөлж байдгийг судлаачид саяхан олж мэдсэн бөгөөд нэг тойрог нь асар том учраас нэг бүтэн тойроход 200,000,000 жил шаардагдана гэж тооцсон байна! Дахиад л азаар таасан тохиолдол гэж үү?

Мөн энэ ишлэлд, нар дэлхийн эрчим хүчний эх сурвалж гэдэг баримтат санааг зохиогч агуулсан байна (“шатам халуунаас нь юу ч нуугдах аргагүй билээ”). Хэдийд бичигдсэнийг нь бодоод үзэхээр энэ үнэхээр гайхалтай үг байгаа биз?

Бурхан бүхий л зүйлийг хосоор нь бүтээсэн…

Энэ дэлхий дээр бүх зүйлийг Бурхан хос хосоор нь бүтээсэн байдаг. Нэмэх цэнэг байдаг бол хасах гэж байдаг, зун байдаг бол өвөл гэж байдаг. Эрэгтэй хүн байдаг бол эмэтэй хүн гэж байдаг. Тэдгээр нь эсрэг тэсрэг юм шиг хэрнээ хосоороо бүтээгдсэн байдаг. Хүн бүр л тэр дундаа залуу хүмүүс өөрийнх нь хос болох үзэл бодол, зүрх сэтгэлээрээ таарах тэр хүн нь хаана байгаа бол гээд сэтгэл дотроо эрж хайж байдаг нь нууц биш. Тэр хувь заяагаар учирсан, өөрийнх нь зан чанар үзэл бодолтой нийцсэн хүнийг хайж олно гэдэг тийм ч амаргүй билээ.

Үнэхээр олж чадвал тэднийг нүдэнд харагдахгүй хайрын улаан утсаар холбогдсон заяаны хосууд ч гэж ярих үе байдаг. Тэгвэл итгэгч залуучууд бидний хувьд өөр нэгэн заавал мэдэх зүйл байдаг нь энэ хос хосоороо бүтээгдсэн ертөнц зөвхөн энэ дэлхийгээр дуусдаггүйд байгаа юм. Бурханы энэ дэлхий дээр эсрэг тэсрэг хэрнээ хос байхаар бүтээсэн бүтээлийн дундаас хамгийн үнэ цэнэтэй нь хүн юмаа. Бурхан хүнийг нүдэнд харагдах махан биетээгээр, нүдэнд үзэгдэхгүй ч бодитоор оршин байдаг сүнстэй байхаар бүтээсэн. Сүнс болон махан биеийн ертөнц нь эсрэг тэсрэг боловч хосоороо байдаг билээ. Махан бие байдаг шиг сүнс гэж байдаг.

Эрэгтэй хүн эмэгтэй хүн байхгүй бол оршин байж чадахгүй шиг, мөн эмэгтэй хүн ч эрэгтэй хүн байхгүй бол оршин байж чадахгүй. Яг үүнтэй адил бидний сүнс махан бие байхгүй бол оршин байж чадахгүй ээ. Бидний махан бие ч гэсэн сүнс байхгүй бол амьд байж чадахгүй. Хоорондоо шинж чанар нь эсрэг тэсрэг боловч хосоороо байж л оршдог юм.

Хүний биеийг Бурхан газар шорооноос бүтээсэн бол, харин сүнсийг амин амьсгал болгон үлдээсэн (Эхлэл 2:7) Бидний бие эхээс төрдөг шиг, бидний сүнс анх Бурханд итгэх үед дээрээс төрдөг. (Иохан 3:3) Хүн талхаар хооллоод өсдөг бол, сүнс Бурханы амнаас гарах үг бүрээр хооллон өсдөг. (Матай 4:4) Махан бие хоромхон хугацаанд в амьдардаг бол, сүнс үүрд мөнх амьдрахаар бүтээгдсэн. (Номлогчийн үгс 3:11) Харин хүн үхэх үед бие нь газар шороондоо шингэж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцдаг ажээ. (Номлогчийн үгс 12:7)

Тэгвэл бид энэ дэлхийгээс юуг авч явж чадах вэ? Сүнс нь махан биеийн бодол болон үйлсийг аваад буцдаг юмаа. Бид эд баялагийг авч явж чадахгүй ч, Эзэний өргөөнд өргөсөн өргөл, тэр өргөлөөр дамжуулан хийгдсэн зөвт үйлсээ аваад явж чадна. Цаг хугацааг аваад явж чадахгүй ч Бурханы ажилд өргөсөн залуу нас болон итгэлийн ах дүүсээ халамжлан өсгөсөн зөвт үйлсээ аваад явж чаднаа. Тэгвэл энэ биеэс холдсон сүнс хаашаа явдаг юм болоо. Нүдэнд харагдах энэ ертөнцтэй эсрэг тэсрэг боловч хос нь болон оршдог нүдэнд үзэгдэхгүй тэр сүнсний ертөнц уруу явдаг аж. Амьдралдаа Бурханд итгээд зөвтөөр амьдарсан гэрэлтэй сүнс нь гэрэл хаанчилдаг ертөнц уруу, Бурханд итгэлгүйгээр гэм үйлдсэн харанхуй сүнснүүд нь үүрд мөнх харанхуй ноёрхогч ёртөнц уруу явдаг ажээ. Энэ дэлхий дээр хэрхэн Эзэнд итгэлийн шийдвэр гаргаснаар бидний сүнсний үүрд мөнхийн хувь тавьлан хамаардаг гэж ч хэлж болно.
Харин Бурхан бүхий л хүмүүсийг аврагдаасай, үүрд мөнхийн амьдралыг олж аваасай гээд тэвчээртэйгээр хүлээж байдаг. Энэ л зорилгын үүднээс Тэр 2000 гаруй жилийн өмнө өөрийн Хүүгээ бидэн уруу илгээсэн. Есүс бидний сүнсний авралын төлөө загалмай дээр цовдлогдсон юмаа. Түүний урссан цусаар л бидний гэм угаагдан харанхуйгаас аврагдсан. Тэр энэ л үнэнийг бүх хүн мэдээсэй, мөн биднийг бусдад дамжуулаасай гэж хүсч байгаа. Өөрийн авралын үнэ цэнийг ухаараад яасан ч энэ дэлхий уруу бүү татагдаарай. Итгэлээр уначихлаа гээд, яасан ч бүү шантраарай. Гэм үйлдсэн байлаа ч Эзэн уруу эргээд ирээрэй. Үнэхээр гэмшвэл тэр уучилж өгөх учираас өөрийн зүрх сэтгэлийг Эзэний өмнө ус мэт асгаарай. Бүх хүнд хандсан Эзэний хүсэл, найдвар байгаа учираас Энэ хоромхон дэлхий дээр, тэр хоромхон хугацаанд зугаатай байя гээд
ҮҮРД МӨНХИЙГ БИТГИЙ АЛДААРАЙ …

Христ итгэл ба бурхангүйн үзэл

Эдүгээ бидний амьдарч буй нийгэм, дэлхий ертөнц маань ертөнцийг үзэх үзлийн ширүүн тулаанд хөл алдаж байна. Хүн төрөлхтөн Бүтээгч Бурханаасаа урван тэрсэлсэн тэр мөчөөс өнөөг хүртэл энэ тулаан үргэлжилсээр, утга агуулгын хувьд улам баяжсаар л… Намайг хүүхэд байхад коммунист дэглэмийн үзэл бодлоор хүмүүсийн тархийг “зад” угааж, марксизм – ленинизмийг хүүхэд байхаас нь хүмүүсийн тархинд суулгадаг байсан гэлцдэг.

Би ч хүүхэд байсан болохоор сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ л бага ангид сурч байсан зүйлсээсээ бага сага санадаг юм. Гэвч өнөөдөр олон ургальч үзэл, даяарчлалтай хөл нийлүүлэн алхаж буй бидний хувьд хүссэн хүсээгүй энэхүү ертөнцийг үзэх үзлийн тулаанд татагдан оролцож байна. Хуучин коммунист дэглэмийн үзэл бодлын үндсэн дээр дөрөөлөн хүчтэй босож ирсэн бурхангүйн үзэл, өдөр ирэх тусам энэ үзэлтэй өөрийгөө адилсгахыг хичээж буй буддын шашин, бас дээр нь бөө мөргөл, мусульман шашин, христитгэл, бахай, мүүнизм, мормонизм, фэнг-шүй, бясалгал, иога гээд өөр юу, юу ч билээ… Ядаж байхад дэлхий даяар хүч нөлөөгөө авч, олон хүмүүсийн сэтгэлийг зовоож буй “постмодернизм” гуай сүүлийн жилүүдэд монгол залуучуудын маань дунд ч хүч нөлөөгөө нилээд авч байх шиг… Өнгөц харахад энэ бүхэн зүгээр л шинжлэх ухаан болон шашны талаарх л асуудлууд мэт харагддаг л даа. Гэвч үүний цаана хэдэн мянган жилийн турш үргэлжилсээр буй ертөнцийг үзэх үзлийн энэ тулаан өнөөдөр бүр ч хүчтэйгээр өрнөсөөр байна. Тиймээс “би шашин сонирхдоггүй” гээд хойш тавих зүйл бол энэ бишээ.

Учир нь энэ тулаанд бид хүссэн ч, хүсээгүй ч татагдан оролцсоор л байна. Та юунд итгэж байна тэр итгэл чинь таныг бүх л зүйлд хөтлөн чиглүүлэх луужин чинь болж байдаг. Жишээ татъя л даа, магадгүй та хүний амьдрал санамсаргүй үүссэн гэж үздэг бол үр хөндөлт хийлгэж, амиа хорлож, зугаацаж цэнгэж, хулгай дээрэм хийж байсан ч яадаг юм…? Цаашилбал, баригдчихгүй л бол хахууль өгч, авалцаад, нууц амрагтай байж, хааяа нэг “буудалд” хоноглоод, “хүчтэй нь хүчгүйгээ…” гэдэг шиг хүчээр бүхнийг шийдээд, ижил хүйстэнтэйгээ явалдсан ч яадаг юм. Саяхан би интернэтээр хэсэж яваад нөгөө “муу” Гамбууштай ярилцсан нэвтрүүлгийг санаандгүй олоод үзчихлээ. Өөрийнхөө гомо гэдгээрээ бахархаад ч байгаа юм уу хаашаа юм бэ дээ, их л бахархалтай ярьж суух юм. Бурхан байхгүй гэж бодож буй түүний хувьд энэ нь угаасаа л байх ёстой зүйл бололтой.

Магадгүй та буддист бол нэг хийморийн сан тавиулаад, лам багшдаа зам мөрөө даатгачихвал ч айдгаа авдартаа хийчихлээ л гэсэн үг… Тэгээд л лам багш л болохгүй гээд хэлчихгүй бол юу л бол юу л хийнэ дээ. Хүчтэй, чадалтай лам арыг нь дааж байгаа юм чинь… (Гэхдээ юуны арыг, яаж даагаад байгаа нь бас л сонин…?)

Хэрвээ та христитгэгч бол Бүтээгч Бурхан Эзэнийхээ хүслийг даган амьдрах нь таны эрхэм дээд зарчим байж таарна… гэх мэтчилэнгээр таны аливаад хандаж байгаа хандлага бүр, магадгүй үйлдэл бүр чинь, баримталж байгаа байр суурь чинь яг таны ертөнцийг үзэх үзэл хийгээд итгэл бишрэлээр чинь удирдуулж байна шүү дээ. Үүний чинь цаана л миний яриад байгаа ертөнцийг үзэх үзлийн тулаан явагдаад байгаа юм.

Өнөө бидний үе бол монголчууд бидний хувьд энэхүү ертөнцийг үзэх үзлийн тулаанд татагдан орж байгаа анхны мөчлөгт үе бишээ. Түүхэндээ бид хэд хэдэн удаа энэхүү тулаанд хүчтэй татагдан орж байснаас хамгийн тод томруунаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үе нь Их Монгол гүрний үе билээ. Бид бүхний сайн мэдэх Мөнх хааны зохион байгуулсан шашны мэтгэлцээн бол энэхүү тулаан Монголд хичнээн хурц ширүүн явагдаж байсныг илтгэх нэгэн жишээ.

Ер нь хүн юунд итгэж, ямар үзэл бодлыг өөртөө төлөвшүүлснээсээ шалтгаалан аливаа асуудалд хандаж, аливаа үйлдлийг хийдэг гэдгийг дээр дурдсан. Тэгвэл эдгээр үзлүүдээс дэлхий дахинаа хамгийн хүчтэй дэлгэрэн нөлөөллөө үнэмлэхүйц тогтоосон зонхилогчдыг дурдвал:

* Христитгэл
* Бурхангүйн үзэл
* Исламын шашин
* Буддын шашин болон бусад олон бурхант шашнууд болно.

Өөрөөр хэлбэл, энэ бүхэн ихэвчлэн шашны үзэл номлолын хооронд өрнөдөг. Шинжлэх ухааны тэргүүлэх шугам дээр гол тулаан христитгэл болон бурхангүйн үзлийн хооронд өрнөсөөр байгаа. Ялангуяа сүүлийн 200-300 жилд маш хүчтэй өрнөж байна. Исламын шашны хувьд магадгүй гадаад, дотоодынхоо хямрал болон тэмцэл мөргөлдөөнийхөө улмаас ч болдог уу, эсвэл өөр учир шалтгаантай ч юм уу шинжлэх ухааны тэргүүлэх шугам дээр гол тулаанд нөлөөтэй оролцож чаддаггүй. Харин буддын шашны хувьд энэ тал дээр нилээд сул. Тийм ч учраас сүүлийн үед зарим хүмүүс буддизм бол шашин биш харин философи гэж ярих хандлагууд гарч эхлээд байна.

Буддизм:

Монголчууд бидний дунд гүн гүнзгий үндэслэн хөгжсөн буддизмын тухайд арай илүү тогтон ярих хэрэгтэй болов уу. Үнэндээ буддизм монголд хөгжихдөө бусдаасаа хол тасарч хөгжсөн ч юм уу, эсвэл илүү дэвшилтэт үзэл онол, номлолтой байсан учраас монголд хөгжсөн юм биш ээ. Энэ бол монгол хаадын бодлого, Их Засаг хуулийн үзэл баримтлалтай холбоотойгоор бодлогоор хөгжүүлж, өөриймсүүлж хүлээж авсан юм. Учир нь монгол хаадын хувьд эртнээс нааш монголчуудын шашин байсаар ирсэн бөө мөргөлөө тэд хаяхыг хүсээгүй юм. Их Засаг хууль өдгөө бидэнд өвлөгдөн ирээгүй ч гэлээ судар бичгүүдэд тусгагдан үлдсэн мөрүүдийг нь харвал Их Засаг хууль ч бас бөө мөргөлөө хадгалан үлдэхийг эрмэлзэж байсан юм уу даа гэмээр сэтгэгдэл төрдөг. Гэвч угийн суурь номлол муутай бөө мөргөлийн хувьд үзэл бодлын энэ ширүүн тулаанд тэсэн гарч, давж үлдэх бараг боломжгүй байлаа. Pax Mongolica-ийн доор улам бүр даяарчлагдаж байсан тухайн үед бөө мөргөлөө өөр шашны үзэл номлолоор сэлбэн сэлгэхгүй л бол авч үлдэх боломжгүй болсон байж. Гэвч тухайн үед монголд хүчтэй нэвтрэн орж ирж байсан үзэл номлолуудын (христийн нестор шүтлэгтнүүд, мусульманчууд, католикчууд, буддистууд г.м.) дотроос бөө мөргөлийг хүлээн зөвшөөрч, уусан нэгдэх “уриалгахан” бодлогыг дан ганц буддистууд л баримталж байсан бололтой. (Мэдээж хэзээний дайсагналцдаг Хятадаас сонголт хийсэнгүй) Тийм ч учраас бөө мөргөлөө хадгалан авч үлдэн, цааш нь хөгжүүлэхийн тулд монгол хаад буддын шашныг түлхүү дэмжин хөгжүүлжээ. (Энэ талаар дэлгэрэнгүй судалгааг: Др. Хью Россын “Түүхийн балархай жимээр” номоос үзээрэй). Эсрэгээр өрнө зүгээс түрэн орж ирж байсан исламын шашны түрэлт хийгээд, күнзийн үзэл суртал хийгээд бумбын шашин зэргээр өвч бүрэн зэвсэглэсэн үй түмэн хятадуудын шахалтын улмаас тун хүнд байдалд ороод байсан буддын шашны хувьд монгол хаадын өмгөөлөл хамгаалал, нөмөр нөөлөгт багтаж байж л энэ түрэлтийг зогсоон, тэсэж үлдэх боломжтой байжээ. Тиймээс л буддын шашин (түүн дотроо төвдийн шашин) монголчуудад тал засаж, бөө мөргөлд уриалгахан хандаж, нүүр царайгаа өөрчилсөн нь тэр.

Тиймээс өдгөө монголд буй шарын шашныг бөө мөргөлөөс, бөө мөргөлийг шарын шашнаас ялгаж салгахад хэцүү байгаад байгаа юм шүү дээ. Буддистууд тэр үед ийнхүү хаашаа л бол хаашаа хөлбөрч монгол хаадад “тал засаж” чадсанаараа монголчуудын өмгөөлөл хамгааллыг олж, улмаар монгол ноёд тэднийг өмгөөлж сүүлдээ хоорондоо хүртэл “занчилдаж” байсан байх юм. Мэдээж үүнд өөр улс төрийн учир шалтгаанууд бас байсан л даа. Гэхдээ л буддистуудын нөлөө маш их байсан. Монгол хаадад тал засаж чадсандаа ч буддын шашин үзэл бодлын хийгээд улс төрийн тун хүнд ширүүн тулаанд амьд үлдэж чадсан.

Гэтэл өнөөдөр шинжлэх ухааны асар хурдацтай хөгжлийн эрин үед буддын шашинд дахин шинэ сорилт тулгарлаа. Энэ шинэ цохилт буддын шашны нэн эмзэг тал болох ертөнцийн үүсэл гарлын талаарх суурь онол, үзэл баримтлал, бурханы бодгаль оршихуй гэсэн цэг дээр бууж байгаа юм. Миний л мэдэхээр бадамлянхуа цэцгийн суурин дээр ч гэдэг билүү, эсвэл аварга том яст мэлхийн нуруун дээр ч гэдэг билүү дэлхий, сав шимийн ертөнц оршин тогтнодог гэж сургадаг байсан буддын шашин… Үхэрт бөөр өгөхөө мартсан бурхан багшийн домог, Намсрай гэгч шунахай баян эр бурхны хаана байгааг “зөн”-гөөрөө тааж олсноор нирваан дүрийг олж, бурхан болсон домог (хэт хялбаршуулан бичсэн учир ойлгож үзээрэй) зэргээр ард олныг сургадаг байсан буддын шашин сүүлийн 100-аад жилд танигдахгүй болтлоо дүр төрхөө өөрчилж байна. Үүнд мэдээж Соён Гэгээрлийн хөдөлгөөн хүчтэй нөлөөлсөн нь ойлгомжтой. Дээрх хүнд цохилтыг дааж даван гарахад буддын шашинд яалт ч үгүй шинэ түшиг тулгуур, хамсаатан хэрэгтэй. Тиймээс магадгүй үзэл бодлын энэ ширүүн тулаанд амьд үлдэхийн тулд дахин “тал засаж” байгаа бололтой.

Ингэж хэлсний учир нь дэлхий ертөнц хумхийн тоосноос үүссэн гэж буддын шашин үздэг гэж сүүлийн үед их ярьдаг болсон. “Энэ бол яах аргагүй шинжлэх ухаанч шашин” гэж өөрсдийнхөө талаар өөрсдөө ч нэг хэлж үзээд, өрөөлөөр ч хэлүүлж үзэж байх шиг… Ингэж хэлснээрээ буддын шашин бол бурхангүйн үзэлтэй шашин гэж өөрсдөө тунхаглан зарлаж байгаа хэрэг болно. Улмаар бурхангүйн үзэлтэй учраас шашин гэж нэрлэхэд хүнд учир зарим хүмүүс буддизмыг шашин биш философи гэж “мэтгэж” эхэлж байх шиг. Ингээд өнөө үеийн үзэл бодлын ширүүн тулаанд буддистууд бурхангүйн үзэлтнүүдтэй нэг тал болон оролцож эхлэв ээ. Гэхдээ цаана нь олон төвөгтэй асуултууд үлдэж байна л даа. Ганданд мөргөхөөр цувж буй, Утай, Гүмбэн, Лхас уруу цувж буй сүсэгтэн олны цуваа юунд мөргөхөөр, хаашаа, яах гэж цуварч байна вэ?… гээд л асуултууд ар араасаа цуварч эхэлнэ дээ. Мөр гаргах, засал хийлгэх, ар талаа даатгуулах, хараал хийлгэх, хараал хариулах, хойд урд нас сүнс зайлах, сүнс дуудах энэ тэр гээд цааш нь мундахгүй олон зүйлүүд бий. Энэ бүхэнд нэг бол шинэ тайлбар, хариултуудыг өгөх хэрэгтэй болох нь… эсвэл энэ бүгдээсээ татгалзах хэрэгтэй болох нь дээ. Гэхдээ энэ хувьсал нь дуусаагүй, явагдаж л байна. Юу болохыг нь харж л байя…

Бурхангүйн үзэл

За бурхангүйн үзлийн хувьд ч манайхны хамгийн сайн мэдэх зүйл. Өнөөгийн монголын нийгмийн үзэл бодол, онол номлол, боловсрол, шинжлэх ухааны суурь чухам энэ үзэл дээр л тулгуурлан боссон шүү дээ. Эволюцийн онолоос эхлүүлээд л бүх зүйл эхэлнэ дээ. Цааш нь энэ талаар уншъя гэвэл танд монгол хэл дээр мундахгүй олон материал олдоно. Тиймээс энэ талаар би нэг их олон зүйл нуршаад юу гэхэв… Бүтээгч Бурханд итгэж, Түүнд үйлчлэн амьдардгийн хувьд би энэ сэдвийг алгасаад өөрийн гол зүйл рүүгээ оръё.

Христитгэл

Энэ бол өнөө үеийн монголчууд бидний хувьд шинэ, бас бөөн хардлага, болгоомжлол төрүүлж буй зүйл. Учир нь өдөр ирэх бүр хүчээ аван тархан дэлгэрч буй христитгэл олон монголчуудын хувьд болгоомжлол, хардлага сэрдлэгийг, магадгүй бүр зарим нэгнийх нь атаархлыг төрүүлж буй мэт. Саяхныг хүртэл өрнөдөд христитгэлийн нөлөө бүдгэрсээр хуучныг баримтлагч хүмүүсийн хүрээнд л үлдэж, түүний байр суурийг шинжлэх ухаанч үзэл гэгч этгээд ардчилсан эрх чөлөө болон зах зээлийн систем гэсэн хоёр нөхрийнхөө хамтаар хөл нийлүүлэн эзэлж буй талаар шуугиж байлаа. Улмаар бүх ертөнц бурхангүйн үзэлд улам бүр автаж христитгэл хийгээд бусад шашнуудын хувьд үүрд баяртай гэж хэлэх цаг нь ирж байна гээд л мөн ч их шуугиж байв шүү.

Гэвч нэг хэсэг тэргүүлэх байр сууриа алдаж байсан христитгэл тэр чигээрээ алга болчихсонгүй. Сүүлийн нилээд хэдэн жилд христитгэл хөгжиж буй улс орнуудыг байлдан дагуулан, хүчийг олж өрнөдийг эсрэгцэн босож ирлээ. Бүтээлийн онолын хүрээнд ч нилээд мэтгэлцээн өрнүүлсээр шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагад хүчтэй асуулга тавин довтолсоор л… Христитгэлийн энэхүү түрэлт хийгээд “итгэлд суурилсан улс төр” зэрэг зарим “шинэ” хандлагуудаас бүрдэх энэ шинэ давалгаа нь шашингүйн либерализмд (бурхангүйн үзэл үндсэндээ марксист материализм болон шашингүйн либерализм гэсэн хоёр дүр төрхөөрөө бидэнд нэгэнт танил болсон) “аюул занал”-ыг учруулж эхэлж байна. Үнэндээ өрнөдийн нийгэмд христитгэгчдийн үнэт зүйлсийг үл ойшоох хандлага хийгээд тэднийг үл хүндлэх байдал нилээд газар авч байсан билээ.

Өнөөдөр ертөнцийг үзэх үзлийн энэхүү тулаан цоо шинэ түвшинд гарч ирээд байна. Эрдэм шинжилгээ, судалгаа, утга зохиол, гүн ухаан, кино ший, урлаг соёл энэ тэр гээд нийгмийн бүхий л салбарт маш хүчтэй өрсөлдөөн явагдаж байна. Сүүлийн жилүүдэд хийгдэж шуугиан тарьсан Холливүүдийн кинонуудыг харахад л “Христийн зовлон”, “Да Винчийн код”, “Тэнгэр элчүүд ба чөтгөрүүд” гээд л өч төчнөөн кинонууд хийгдлээ. Бас геологи, биологи, астрономи, антропологи, археологи, философи гээд за даа ер нь шинжлэх ухааны бараг бүхий л салбарт ширүүн маргаанууд өрнөсөөр байна. Энэ бүхэн ертөнцийн үзэх үзлийн энэхүү тулаан өнөөдөр цоо шинэ түвшинд, маш хүчтэй явагдаж байгааг илтгэж буй бус уу.

Бид ч хүссэн хүсээгүй энэ тулаанд оролцож байна. Харин аль талд нь зогсох ёстой вэ? Манай аав, ээж, өвөө, эмээ, багш, найз нөхөд ингэж хэлсэн, ингэж үздэг гээд сохроор нэг талыг баримтлах уу? Үгүй ээ, тэгж болохгүй. Бид үнэнийг танин мэдэж, үнэний талд зогсох хэрэгтэй. Бид үнэнээр амьдрах хэрэгтэй. Үгүй бол худал хуурмагийн дотор, худал хуурмагаар, өөрийгөө ч өрөөлийг ч хуурч амьдрахаас өөр аргагүйд л хүрнэ шүү дээ.

Тэгвэл хаанаас, юунаас эхлэх вэ? Мэдээж амьдралын эх сурвалжаас эхлэхээс өөр зам байхгүй ээ. “Үүх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил” гэж нэг үг байдаг байх аа. Тиймээс үүх түүхээ үнэн бодитоор нь мэдэх шаардлагатай. Ингэхдээ сүүлийн 2-3-хан мянган жилийн монголчуудынхаа түүхийг л мэдэх хэрэгтэй гэж байгаа юм биш. Бүр орчлон ертөнцийн эхлэл цэгээс эхлэх хэрэгтэй гэсэн үг. Ингэж байж л жинхэнэ үнэн түүхийг бид олж мэдэж, таньж чадна. Улмаар хэн болохоо ойлгож, цаашид хаашаа ямар замаар алхах зүг чигээ ч баримжаалж чадах юм аа. Тэгвэл хамгийн эхэнд тавигдаж буй асуулт бол мэдээж алдарт асуулт болох “БҮТЭЭГЧ БУРХАН ҮНЭХЭЭР ОРШИН БАЙГАА ЮУ?”, эсвэл орчлон ертөнц хумхийн тоосноос ч юм уу, эсвэл “Их Тэсрэлт”-ээс бий болов уу?.

Мэдээж хүн бүхэн өөр өөрийнхөөрөө энэ асуултанд хариулах гэж оролдох л байх. Зарим нь Бурхан байгаа гэж байхад, харин зарим нь үгүй гэх байх. Бурхан байна гэж үзсэн ч бас л янз бүрээр Түүнийг тайлбарлах гэж оролдох биз. Гэвч бодит үнэн хариулт нь ганцхан бий. Түүх ганцхан жимээр л явагдаж ирсэн. Тиймээс бид тэр үнэнийг мэдэх ёстой. Тэгээд тэр үнэний цонхоор ертөнцийг сайтар тольдон харах ёстой. Тэгэлгүйгээр хуурмаг үзэл бодлын цонхоор амьдралыг хийгээд бүх ертөнцийг харж амьдарвал эцсийн сүүлд “зэрэглээ” хөөж явсаар өлсөж, цангаж, хатаж үхэх вий дээ. Хэрвээ Бүтээгч Бурхан байгаа бол Тэрээр АМЬД НЭГЭН байж таарна. Зүгээр л нэг хөшөө баримал биш, харин ч туйлын идэвхтэй, агуу хүчирхэг НЭГЭН байж таарна. Тиймээс найз минь үнэнийг мэд, үнэн чамайг хуурмаг байдлаас, хоосон зүүднээс сэрээж чөлөөлнө. Утга учиргүй, завхарсан, ялзарсан байдлаас ч чөлөөлөх болно.

шашин

Саяхан болж өнгөрсөн Далай ламын номын айлтгалд сууж байхад тэрээр иймэрхүү утгатай үг хэлж байсныг давтсан ухаантай юм.
Жил бүр Далай лам Энэтхэгт талаар нэг тарсан Төвдүүдийн бараг үндэсний баяр болдог номын айлтгал хийж тэднийгээ төдийгүй дэвэн дэлхийн Буддистууд цуглардаг томоохон цугларалт хийдэг. Энэхүү номын айлтгал нь жил бүр өөр өөр газар болох нь олонтаа ч ихэвчлэн өөрийнх нь амьдран суудаг Дарамсала хотод болдог. Сүүлийн гурван жилд миний мэдэхээр Дарамсала, Гоманг, Варанаси гэсэн газруудад болсон. Уг айлтгалын үеэр Далай лам шашны сургааль бүхий аль нэг ном барьж авч уг номын утга учрыг сүсэгтэн олноо тайлбарлаж өгдөг. Тэрээр Төвдөөр номоо айлдахад зэрэгцүүлээд синхроноор Англи, Хятад, Орос, Тайланд зэрэг хэлээр давхар орчуулга хийж явдаг. Жижиг жижиг ЭфЭм станцууд байрлаж үүнд аль олон байгаа мөргөлчдөд зориулан тухайн хэлээр нь орчуулах орчуулагч давхар ажиллаж станцаар цацдаг. Өөрөөр хэлбэл чихэвчний хөгжмөөр Далай ламын Төвдөөр юу ярьж байгааг зэрэгцээд сонсоно гэсэн үг. Монголоос мөргөлчид олноор очдог тул энд сурдаг лам нараас хамгийн удсан нь ихэвчлэн Монгол хэл рүү зэрэгцүүлэн орчуулж мань мэтийг сонорыг мялаах болдог.
Энэ жилийн айлтгал дээр Далай багшийн ярьж байсан зүйлээс санаанд тод үлдсэн нь гэвэл «Олон хүний хувьд энэ ертөнцийг бүтээгч, ертөнцийн эзэн хэмээх хүчирхэг бурхан байх нь санаа зовох зүйлээс нь хөнгөлж итгэл найдварынх нь түшиг болж өгдөг. Өөрийг нь авран хамгаалагч хүчирхэг бурхан байгаа гэсэн бодол нь хүний амьдралыг хамаагүй амар хялбар болгож айсан эмээсэн үед нь түүнийг энэхүү хүчирхэг бурхан ивээлдээ авч яваа гэдгийг санаж өөрийгөө зоригжуулж байдаг. Буддын шашин энэ тал дээр бусад ихэнх шашнаас тэс ондоо байр суурьтай байдаг. Ертөнцийг бүтээгч хүчирхэг эзэн байна гэдэг маань тэрхүү хүчирхэг эзнийг бас бүтээсэн хэн нэгэн байх ёстой гэсэн логикт хүргэж байгаа юм. Үгүй бол тэрхүү бүхнийг чадагч хаанаас гарч ирсэн байх вэ? Харин Буддагийн сургаалиар бол энэ ертөнц маань асар олон жилийн тэртэйгээс үйлийн үр хуралдах замаар бий болсон буюу математикийн хэлээр бол infinite (хязгааргүй) цаг хугацааны өмнөөс өөрөө өөрийгөө бүрэлдүүлэн бий болсон гэдэг. Энэ ертөнцөд бүтээгч эзэн гэж байхгүй. Хүн бид өөрсдөө бурхан юм. Бид өөрсдийн муу сэтгэл нисванисаас салж чадах аваас энэ ертөнцийн нигүүлсэл энэрлийн эзэн болж бурханы хутагийг олох юм.»
Энэ талаар дурдсан ном сонин хаа сайгүй л байдаг. Харин миний хувьд гурван жил дараалан Далай багшийн номонд сууж ойлгосон багахан зүйл маань гэвэл бид тодорхой итгэл бишрэлтэй байх ёстой. Ингэж байж амьдрах эрч хүчээ олж авна. Гэхдээ энэ нь харь хэлээр ном уншиж гүрэм хийх лам, эсвэл алтадсан бурханд итгэх итгэл биш харин өөртөө, өөрөө бүгдийг хийж чадна гэдэгтээ итгэх итгэл, оюун санаа болоод үйл хөдлөлөөрөө буян үйлдэж сайн сайхныг сэтгэж бүтээж байснаар энэ нас болоод хойд төрөлдөө дээдийн хутагийг олж зовлонгоос салах тэрхүү итгэл маань байх юм.
Бурхан багшийн номолсон дөрвөн үнэний дагуу бол:
1. Зовлон үнэн
2. Зовлонгийн шалтгаан үнэн
3. Зовлонгоос гарах нь үнэн
4. Зовлонгоос гарах зам үнэн гэсэн байдаг. Энэ ертөнцөд амьд амьтаны биеийг олж төрсөн л бол зовох нь үнэн. Өвдөх шаналах, өлсөж цангахаас эхлээд зовлон юу эс мундах билээ.
Энэхүү зовлон бас өөрийн гэсэн шалтгаантай байх ёстой. Урьд өмнөх төрөлдөө эсвэл энэ биеийг олоод ч юм уу хүн өөрийн мэдэлтэй, мэдэлгүйгээр оюун санаа, хэл, үйлдлээрээ нүгэл үйлдэн эргээд энэ нь өөрт нь үйлийн үр болж зовлонгийн шалтгаан үүсгэж өгдөгийг мэдэхгүй явдаг.
Өөртөө зовлон зүдгүүрийг үүсгэж байгаа тэрхүү муу сэтгэл нисванисаас салж чадах аваас хүн цаашид бий болох зовлонгоо цэглэж Бурхан болох болно гэсэн энэхүү замаар Бурхан Багш 2700 гаран жилийн өмнө замнаж өдгөө энэхүү сургааль нь үе улиран дамжсаар яваа билээ…

Бага байхад Ийгл телевизээр гардаг байсан Шинэ Гэрээгээр хийсэн хүүхэлдэй ихэд сонирхол татдаг байж билээ. Арай томроод Германд байхдаа Евангели судрыг хальт мөлт ойлгон Германаар уншиж байсан маань ч санаанд тод. Дараа нь Энэтхэгт ирсэн хойноо Араб найзуудаасаа хялбаршуулсан Коран авч үзэхэд маань ч өөрийн эрхгүй сонирхол төрж л байлаа. Харин энэ бүхнийг сонирхон судалж явахнээ хэзээ ч билээ нэг номноос уншиж байсан «People believe what they want to believe» (Хүмүүс юу хүснэ түүндээ л итгэдэг) гэсэн үгс санаанд орж байх ажээ…аяхан болж өнгөрсөн Далай ламын номын айлтгалд сууж байхад тэрээр иймэрхүү утгатай үг хэлж байсныг давтсан ухаантай юм.
Жил бүр Далай лам Энэтхэгт талаар нэг тарсан Төвдүүдийн бараг үндэсний баяр болдог номын айлтгал хийж тэднийгээ төдийгүй дэвэн дэлхийн Буддистууд цуглардаг томоохон цугларалт хийдэг. Энэхүү номын айлтгал нь жил бүр өөр өөр газар болох нь олонтаа ч ихэвчлэн өөрийнх нь амьдран суудаг Дарамсала хотод болдог. Сүүлийн гурван жилд миний мэдэхээр Дарамсала, Гоманг, Варанаси гэсэн газруудад болсон. Уг айлтгалын үеэр Далай лам шашны сургааль бүхий аль нэг ном барьж авч уг номын утга учрыг сүсэгтэн олноо тайлбарлаж өгдөг. Тэрээр Төвдөөр номоо айлдахад зэрэгцүүлээд синхроноор Англи, Хятад, Орос, Тайланд зэрэг хэлээр давхар орчуулга хийж явдаг. Жижиг жижиг ЭфЭм станцууд байрлаж үүнд аль олон байгаа мөргөлчдөд зориулан тухайн хэлээр нь орчуулах орчуулагч давхар ажиллаж станцаар цацдаг. Өөрөөр хэлбэл чихэвчний хөгжмөөр Далай ламын Төвдөөр юу ярьж байгааг зэрэгцээд сонсоно гэсэн үг. Монголоос мөргөлчид олноор очдог тул энд сурдаг лам нараас хамгийн удсан нь ихэвчлэн Монгол хэл рүү зэрэгцүүлэн орчуулж мань мэтийг сонорыг мялаах болдог.
Энэ жилийн айлтгал дээр Далай багшийн ярьж байсан зүйлээс санаанд тод үлдсэн нь гэвэл «Олон хүний хувьд энэ ертөнцийг бүтээгч, ертөнцийн эзэн хэмээх хүчирхэг бурхан байх нь санаа зовох зүйлээс нь хөнгөлж итгэл найдварынх нь түшиг болж өгдөг. Өөрийг нь авран хамгаалагч хүчирхэг бурхан байгаа гэсэн бодол нь хүний амьдралыг хамаагүй амар хялбар болгож айсан эмээсэн үед нь түүнийг энэхүү хүчирхэг бурхан ивээлдээ авч яваа гэдгийг санаж өөрийгөө зоригжуулж байдаг. Буддын шашин энэ тал дээр бусад ихэнх шашнаас тэс ондоо байр суурьтай байдаг. Ертөнцийг бүтээгч хүчирхэг эзэн байна гэдэг маань тэрхүү хүчирхэг эзнийг бас бүтээсэн хэн нэгэн байх ёстой гэсэн логикт хүргэж байгаа юм. Үгүй бол тэрхүү бүхнийг чадагч хаанаас гарч ирсэн байх вэ? Харин Буддагийн сургаалиар бол энэ ертөнц маань асар олон жилийн тэртэйгээс үйлийн үр хуралдах замаар бий болсон буюу математикийн хэлээр бол infinite (хязгааргүй) цаг хугацааны өмнөөс өөрөө өөрийгөө бүрэлдүүлэн бий болсон гэдэг. Энэ ертөнцөд бүтээгч эзэн гэж байхгүй. Хүн бид өөрсдөө бурхан юм. Бид өөрсдийн муу сэтгэл нисванисаас салж чадах аваас энэ ертөнцийн нигүүлсэл энэрлийн эзэн болж бурханы хутагийг олох юм.»
Энэ талаар дурдсан ном сонин хаа сайгүй л байдаг. Харин миний хувьд гурван жил дараалан Далай багшийн номонд сууж ойлгосон багахан зүйл маань гэвэл бид тодорхой итгэл бишрэлтэй байх ёстой. Ингэж байж амьдрах эрч хүчээ олж авна. Гэхдээ энэ нь харь хэлээр ном уншиж гүрэм хийх лам, эсвэл алтадсан бурханд итгэх итгэл биш харин өөртөө, өөрөө бүгдийг хийж чадна гэдэгтээ итгэх итгэл, оюун санаа болоод үйл хөдлөлөөрөө буян үйлдэж сайн сайхныг сэтгэж бүтээж байснаар энэ нас болоод хойд төрөлдөө дээдийн хутагийг олж зовлонгоос салах тэрхүү итгэл маань байх юм.
Бурхан багшийн номолсон дөрвөн үнэний дагуу бол:
1. Зовлон үнэн
2. Зовлонгийн шалтгаан үнэн
3. Зовлонгоос гарах нь үнэн
4. Зовлонгоос гарах зам үнэн гэсэн байдаг. Энэ ертөнцөд амьд амьтаны биеийг олж төрсөн л бол зовох нь үнэн. Өвдөх шаналах, өлсөж цангахаас эхлээд зовлон юу эс мундах билээ.
Энэхүү зовлон бас өөрийн гэсэн шалтгаантай байх ёстой. Урьд өмнөх төрөлдөө эсвэл энэ биеийг олоод ч юм уу хүн өөрийн мэдэлтэй, мэдэлгүйгээр оюун санаа, хэл, үйлдлээрээ нүгэл үйлдэн эргээд энэ нь өөрт нь үйлийн үр болж зовлонгийн шалтгаан үүсгэж өгдөгийг мэдэхгүй явдаг.
Өөртөө зовлон зүдгүүрийг үүсгэж байгаа тэрхүү муу сэтгэл нисванисаас салж чадах аваас хүн цаашид бий болох зовлонгоо цэглэж Бурхан болох болно гэсэн энэхүү замаар Бурхан Багш 2700 гаран жилийн өмнө замнаж өдгөө энэхүү сургааль нь үе улиран дамжсаар яваа билээ…

Бага байхад Ийгл телевизээр гардаг байсан Шинэ Гэрээгээр хийсэн хүүхэлдэй ихэд сонирхол татдаг байж билээ. Арай томроод Германд байхдаа Евангели судрыг хальт мөлт ойлгон Германаар уншиж байсан маань ч санаанд тод. Дараа нь Энэтхэгт ирсэн хойноо Араб найзуудаасаа хялбаршуулсан Коран авч үзэхэд маань ч өөрийн эрхгүй сонирхол төрж л байлаа. Харин энэ бүхнийг сонирхон судалж явахнээ хэзээ ч билээ нэг номноос уншиж байсан «People believe what they want to believe» (Хүмүүс юу хүснэ түүндээ л итгэдэг) гэсэн үгс санаанд орж байх ажээ…

Sunday, October 25, 2009

гутал

Гутлыг чухам яг хэзээ зохиосон нь тодорхойгүй гэнэ. Одоогоос мянга мянган жилийн өмнө хүмүүс авласан ангийн арьсаараа хөлөө хучин өмссөн нь гутлын анхдагч гэж хэлж болно. Чухам тэр үеэс гутал өнөөг хүртэл улс үндэстэн бүхэнд, үеэс үед, соёлоос соёлд өөрчлөгдөн хөгжсөөр хүний амьдралд байр сууриа эзэлжээ.

Анхны гутал нь "сандаал" байв. Сандаал нь одоогийнх шиг дээд болон хажуу талаараа онгорхой, гуталтай төстэй байв. Түүнийг хөлдөө углаж олс, арьс мэтээр уядаг байжээ. Гутлыг анх МЭӨ 1600-1200 оны үед Ираны хилд амьдардаг Бабилын уулархаг нутгийнхан хэрэглэж байжээ. Эдгээр гутал зөөлөн арьстай, богино түрийтэй, мокасен нэртэй байв. Гутал гэхээсээ арьс гэж болохоор байв.

Эртний Юань хүмүүс ихэнхдээ хөл нүцгэн юм уу, сандаалтай явдаг байв. Харин гэртээ зөөлөн, битүү, голдуу улаан, цагаан өнгөтэй шаахай өмсдөг байжээ.

Гутлын хөгжлийн үе нь Ромын үе бөгөөд баруун зүүн хөлд өөр өөр гутал хийдэг болжээ. Хүйс болон нэр хүндийн ялгааны улмаас гутал өөрчилөлт орсон. Анхны мокасеныг бодвол өсгийгөөрөө ороож, шагайн орчимд уядаг болжээ.

Англи улсад анх удаа гутлын хэмжээг тогтоосон түүхтэй. 1205 онд Английн хаан I Эдуард, 2.5 см буюу гурван хатсан буудайтай тэнцүү хэмжээг тодорхойлсноор гутлын хэмжээг албан ёсоор тогтоосон гэж үздэг байна. Ингэснээр 13ш буудайтай тэнцэх ултай гутал нь 13 размер гэх жишээтэй.

14, 15-р зууны үед гутлын хоншоор урьд урьдынхаас урт болж байсан бол 15 зууны дунд үеэс хоцрогдож, бөөрөнхий хоншоортой гутал модонд орж эхлэв.

16-р зуунд гутлын хоншоор өргөн болж, галууны залаатай төстэй болов. Энэ үеэс эрэгтэй, эмэгтэй гутал гэж ялгагдах болжээ. Урт хормойтой хувцас өмсдөг эмэгтэйчүүдийн хувьд өргөн хоншоортой гутал тийм ч үзэмжтэй бус байлаа. Харин энэ нь эрэгтэйчүүдэд илүү тохиромжтой болжээ.

16-17 зуунд Европт голдуу түрийтэй гутал мода болж байлаа. Чухам энэ үеэс гутлыг элдэв чулуу зэргээр чимэглэснээр, гутал нь зөвхөн өмсөхөд зориулсан бус харин хүмүүсийн бэл бэнчин, зэрэг зиндааг илтгэх болжээ.

Мөн энэ үеэс гутал нэгэнт хэрэгцээ болсон тул "гутал засварчин" их нэр хүндтэй болж, гутал ч үнэтэй болжээ. Хийх материалаас шалтгаалж чанар нь өөр өөр байхын зэрэгцээ баячууд, ядуучуудын гэх зэргээр ялгаатай болов. Үүнээс гадна улс үндэстэн бүр өөр өөр төрөл зүйлийн гутал сонирхож байсны нэг жишээ нь Япон, Хятадын эмэгтэйчүүд жижиг гутал өмсөхийг илүүд үзэж, иймээс тэд хөлөө томсгохгүйг хичээдэг байжээ.

Анх Африкт гутал өмссөн цагаан арьстнууд очсоноор амьдралдаа гутал өмсөж үзээгүй уугуул нутгийнхны гайхшлыг төрүүлж, алмайруулж байжээ. Тэд, цагаан арьстнуудын хөл мал шиг хос туурайтай тул түүнийгээ нууж гутал өмсдөг гэж итгэдэг байв.

1760 онд Америкийн Массачусетс хотод анхны гутлын үйлдвэр байгуулагджээ. Энд олон хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай байв. Харин 19-р зууны үед оёдлын машин бий болсноор хямд төсөр үйлдвэрлэл явагдаж, гутал үйлдвэрлэх шинэ арга нэвтэрч, гутлын хэрэгцээ ч өсч, үйлдвэрлэл эрс нэмэгдлээ. Өнөө үед гутал хөлийг хамгаалах хэрэгслээс гадна гоо сайханд ихээхэн нөлөөлөх болов. Мөн хэрэглээний талаасаа өдөр тутмын, гоёлын, биеийн тамирын, бүжгийн, бүр боулингийн гэх мэт зориулалттай, олон төрөл болжээ.

Тод, алтлаг шаргал

Тод, алтлаг шаргал бас хар өнгийн даашинз удахгүй болох шинэ жилийн гоёо байх нь. Ингэхдээ гил хар өнгийнх цаанаа л нэг эрхэмсэг харагдуулах бөгөөд ялангуяа, мөнгөлөг өнгийн богино даашинзаар гангарахыг "Монгол костюмс" төвийн "Чимбай" салоны дизайнер Ж.Ичинхорлоо зөвлөлөө.

Энэ нь сүүлийн жилүүдэд загварын ертөнцөд бар мэт эрээн, бас тод өнгө ноёрхсонтой холбоотой юм байна. Хэдий тийм ч эрвээхэй мэт алаг эрээн, өнгөөс баяр ёслолын үеэр татгалзахыг тэрбээр онцолсон. Өнгөрсөн хэсэг хугацаанд охид бүсгүйчүүд маань бариу загвар бүхий урт загасан хормойтсй даашинзаар гоёсон нь өнөө жил өөрчлөгджээ.

Ингэхдээ аль болох богино дэрэвгэр эсвэл хонхон цэцэг мэт хормойгоор гангарахыг онцолно лээ. Хормойн дээрээ мушгирсан, үрчгэр мэт чимэглэлтэй байвал зохимжтой. Харин материалын хувьд дан даавуугаар урласан даашинз өнгөрсөн жилээс эхлэн торгомсгуудад орон зайгаа тавьж өгчээ. Ийм материалаар зөвхөн гоёлын даашинз төдийгүй өдөр тутмын өмд, цамц, юбканд оруулга болговол илүү чамин харагдах юм байна шүү.

"Чимбай" салон охид бүсгүйчүүдийн хүссэн загвар, мэргэжлийн дизайнеруудийн зөв"лөснөөр даашинз урлаж буй юм байна. Тэр нь 68120 мянган төгрөгийн үнэтэй. Захиалсан хугацаанаас хойш долоо хоногийн дотор бэлэн болох гэнэ.

Тэндээс гоёл чимэглэлийн зүүлтээ ч худалдан авах боломжтой. Хэрэв та гоёлын даашинзаа прокатлахыг хүсэж байгаа бол үнэ нь янз бүр. Өөрөөр хэлбэл, хувцас захиалгын газруудад өдрийн 2040 мянга, бусад прокатны төвүүдэд 520 мянган төгрөг байх жишээтэй. Хэдийгээр үнийн хувьд зөрүүтэй ч загварын хувьд өөр өөр. Хүсвэл тэндээс туфль, сандаалаа ч сонгох боломжтой.

Хумс

Хумс бэхжүүлэгч
Зөөлөн, хугарамтгай хумсыг бэхжүүлэх хамгийн шилдэг арга бол давстай ванн юм. Өөрөөр хэлбэл, хүнсний эсвэл иоджуулсан, далайн давстай усанд дүрнэ гэсэн үг юм. Энэхүү давсны уусмалыг 1 цайны халбага давсыг 60 мл буцалсан усанд уусгаж бэлтгэнэ. Давс нь 10-15 минутын дотор бүрэн уусах ёстой. Давсыг бүрэн ууссаны дараа усаа 40 хэм хүртэл бүлээтгээд 20-30 минут хумсаа дүрнэ. Ингэхдээ савтай усаа алчуураар бигнээрэй.
Мөн, нимбэгний шүүс ч гэсэн хумсыг маш сайн бэхжүүлдэг. Хэрчим нимбэгээр хумсаа хэд хэдэн удаа алгуур арчих буюу тавьж болно.Хумсанд тэжээл өгөх
Хоёр долоо хоногийн турш орой бүр загасны тос эсвэл А аминдэмээр хумсандаа жин тавина. Энэ хугацаанд хумсаа будахгүй байхыг хичээх нь зүйтэй. Хумсны будгийг ацетоноор арилгах нь хумс хатаах, хэврэгшихэд хүргэх сөрөг талтай учраас тослог суурьтай зориулалтын уусгагч хэрэглэж байгаарай.
Лакны суурь
Хумсаа будахдаа заавал суурь хэрэглэж заншаарай. Суурь нь хумсыг толигор болгохоос гадна үетэх, хугарах, сэтрэх зэрэг гэмтлүүдээс урьдчилан сэргийлж, лак удаан тогтох нэг үндэс болдог байна.
Сонирхолтой статистик

Амьдралынхаа туршид бид 4 м орчим хумсыг авч хаядаг гэвэл та итгэх үү?
Гарын хумс хөлийн хумснаас 0.5 дахин хурдан ургадаг гэнэ.
Хумс хоногт 0.15 мм-ийн хурдтай ургадаг бөгөөд гарын хумс 3 сар тутамд, хөлийнх 4.5 сар тутамд шинэчлэгдэн төлждөг байна.
Хүйтний улирлаас илүү дулааны улиралд хумс илүү эрчимтэй ургадаг ажээ.
Түүнчлэн, эмэгтэй хүний хумс амьдралынх нь туршид 5200 орчим удаа солигдож, нөхөн төлжсөн байдаг гэнэ.

Үс сайхан бол зүс сайхан

Аз жаргалтай эмэгтэй -2
Үс гэдэг эмэгтэйчүүдийн хувьд төдийгүй эрчүүлийн хувьд хамгийн их анхаарал хандуулдаг зүйл. Сайхан үс хэзээд таныг чимэх болно. Ингээд үсээ хэрхэн арчилах талаар жаахан зөвлөгөө хүргье.


1. Сайн идэх. Юуны өмнө бидний арьс, үс гээд бүгд л хоол хүнстэй салшгүй холбоотой. Идэж байгаа зүйлээрээ бид арьс болон үсээ дотроос нь тэжээж байдаг. Иймд тэжээллэг зүйл сайн идэх хэрэгтэй. Гэхдээ тэжээллэг гэхээр үнэ бодох хэрэггүй. Хамгийн гол нь идэж байгаа зүйлээ зөв хэрэглэх юм шүү дээ. Өглөө сайтар эд, дараа нь өдөр хөнгөн тэгээд шингэн зүйл ахиухан уугаарай, харин орой хоолныхоо дараа нэг ширхэг ч болов жимс ялангуяа алим идэх хэрэгтэй.
Шингэн зүйл гэдэг үсэнд хамгийн чухал. Бид өдөрт 6-8 аяга буцалсан цэвэр уус заавал уух ёстой. Харин ялангуяа копьютерийн ард удаан суудаг эмэгтэйгчүүдийн хувьд илүү шингэн зүйл ууж байх хэрэгтэй. Бидний бие цангасан цөл шиг болсон байхад үс тэгээд арьс яаж чийглэг байхав.
2. Таньж мэдэхгүй, хямд шампунь хэрэглэх хэрэггүй. Аль болох сайн бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээгээрэй.

3.Үсний өнгө. Хэрэв үсээ будсан бол үснийхээ өнгөндөө үргэлж анхаарал хандуул. Хэдийгээр таны үс сайхан засалттай ч өнгө муутай бол будалт хийгээгүй нүүр шиг л харагдах болно.

4. Үсний тэжээл. Долоо хоногт доод тал нь 1-2 удаа тэжээлийн тосыг үсэндээ массаж хийнгээ түрх. Харин тэгэхдээ шөнөө унтахаасаа өмнө түрхээд хэрэггүй. Учир нь энэ нь таны үсэнд ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй. Мөн тэжээлийн тосоо үснийхээ үзүүр хүртэл нь сайтар түрхэх хэрэгтэй.

5. Ангижруулагч хэрэглэ. Үсээ угаасныхаа дараа заавал ангижруулагч хэрэглэх хэрэгтэй. Энэ нь бидний үсэнд хамгийн сайн чийгшүүлэлт болно. Шампунь бол яг л нүүр гарын саван шиг хэрэглээ. Нүүр гарын савангаар нүүрээ хэд хэдэн удаа угаасны дараа нүүрний арьс яаж хуурай болдог билээ. Түүний адил шампунь хэрэглэсний дараа үс бас л тийм байдалтай болдог. Иймд ангижруулагч чухал. Мөн ангижруулагчаа үсэндээ хэсэг байлгаж массаж хийж байгаад зайлахдаа 10 секунт хүйтэндүү усаар үсээ булхах хэрэгтэй шүү.

Жимс

Киви -С витаминаар баялаг энэ жимсний хальсыг хаялгvй, цэвэрлэсэннvvрэн дээр тавихад 10-15 минутын дараа нvvрний арьс мэдэгдэхvйц зєєлєрдєг. Жимсний хальсыг хєргєгчинд байлгаж хоёроос гурван удаа хэрэглэж болно. Ялангуяа хуурайшиж цахлайтсан арьсанд нэн тустай.

Лийр-Энэ жимс тємєрлєгийн зvйлээр баялаг, агшаах vйлчилгээ vзvvлдэг. Тарагтай хольж нvvрэндээ тvрхвэл царай зvс єнгєлєг болно.

Нимбэг-Єдєр бvр шvvсийг нь нvvрэндээ тvрхвэл сэвх арилдаг. Дангаар нь тvрхээд хатсаны дараа угааж арилгана.

Мандарин-Мандарины шvvс нєсєєт толбыг арилгадгийг Та мэдэх vv? Ихэнхдээ шvvсийг нь /тал аяга байхад болно/ тараг, гашилсан сvv зэрэгтэй холиод маск хэлбэрээр нvvрэндээ 10-15 минутын турш тавина. Сарын хугацаанд тавихад толбо мэдэгдэхvйц бvдгэрч цайрдаг.

Алим -Шим тэжээлээр арвйн тєдийгvй нvд, арьсанд маш ашигтай. Нимгэн хэрчиж, нvднийхээ дор наагаарай. Нvдийг тойрсон хар хvрээ арилах болно.

Saturday, October 24, 2009

зурагнууд

Хууль тогтоомж

Хууль тогтоомжийн хүрээ

Сангийн яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь үндсэн хуульд заасны дагуу ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх явдал мөн. Сангийн яам нь үйл ажиллагааныхаа үндсэн зарчимд тулгуурлан, төрийн захиргааны төв байгууллагын зорилт, чиг үүргийг нарийвчлан тодорхойлсон энэхүү хэтийн төлөвлөгөөг дараахь хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
- Монгол Улсын үндсэн хууль,
- Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,
- Яамны эрх зүйн байдлын тухай хууль,
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,
- Төрийн албаны тухай хууль,
- Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль,
- Нэгдсэн төсвийн тухай хууль,
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох журмын тухай хууль,
- Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль,
- Даатгалын тухай хууль,
- Аудитын тухай хууль,
- Бусад хууль тогтоомж

Эдгээр хуулиар тогтоосон Сангийн яамны үндсэн чиг үүрэг болон эрхзүй, зохион байгуулалтын хүрээнд үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулсан болно.

Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь:

- Ерөнхий менежерийн мэдэгдэл
- Стратегийн зорилтууд ба хүрэх үр дүн
- Яамны нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, түүний тодорхойлолт
- Төсвийн төлөвлөгөө ба бүтээгдэхүүний өртгийн тооцоо
- Өмчлөлийн зорилт гэсэн 5 үндсэн хэсгээс бүрдэнэ.

САНГИЙН ЯАМ

САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

Монгол улсын хуулиар тогтоосон үндсэн чиг үүрэг болон үйл ажиллагааныхаа зарчимд нийцүүлэн Сангийн яамны алсын хараа, эрхэм зорилгыг дараахь байдлаар томъёолж байна:

АЛСЫН ХАРАА – Бидний ирээдүй

Сангийн яам Монгол улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхийн төлөө алсын хараатай ажиллана.

ЭРХЭМ ЗОРИЛГО - Бидний үүрэг

Сангийн яамны эрхэм зорилго нь Монгол улсын иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн, оновчтой удирдлагаар хангахад оршино.

Төсвийн төсөл

Тєсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Монгол Улсын Засгийн газар улсын төсвийн болон төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн төсөл бусад холбогдох бусад баримт бичгийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Улсын Их Хурал Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн баримт бичиг, хуулийн төслийг хэлэлцэж батлах” гэж заасны дагуу Монгол Улсын 2010-2012 оны төсвийн төслийг боловсруулан олон нийтэд түгээж байна. Доорх линкээс татан авна уу.

Монгол Улсын 2010-2012 оны Төсвийн төсөл

Танилцуулга

Дэлхийн эдийн засаг 2007 оны эхний хагаст эрчтэй өссөн ч санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0,5 хувиар буурахад хүргэжээ. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2007 оны эхний хагаст хүрдацтай өсч 5 хувийн босгыг давж 2007 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 5,2 хувьтай гарахаар байгаа нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт мөн эдийн засгийн тогтвортой суурь бүрдсэн нь нөлөөлсөн гэж ОУВС-ийн мэдээлэлд дурьджээ. Олон улсын эдийн засагчид мөн судлаачид санхүүгийн тогтворгүй байдал дэлхийн нийт эдийн засгийн өсөлтийг сааруулах магадлал өндөр байгааг бүгд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бодлогын түвшинд санхүүгийн тогтвортой тогтолцоо эрүүл орчинг бүрдүүлж санхүүгийн тэлэх бодлогыг баримтлахын зэрэгцээ инфляцийн дарамтыг бууруулах бодлогыг баримтлах зүйтэй гэж зөвлөж байна. Түүнчлэн инфляцийн дарамт, нефтийн үнийн тогтворгүй байдал нь мөн хөгжиж орнуудад гадаад валютын урсгал нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлүүд дэлхийн эдийн засагт голлох эрсдэл учруулахаар байгаагийн хажуугаар хүн амын өндөр насжилт, дэлхийн цаг агаарын дулаарал гэх мэт нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

зураг

эвлүүлэг

Инфляц

Хөгжингүй орнууд инфляцыийн хөөрөгдлийг тогтвортой бууруулсан ч эрчим хүч, хүнсний барааны үнийн өсөлт мөн дотоодын эрэлт хэрэгцээ нэмэгдснээс хөгжиж буй орнуудын инфляцийн түвшинг хөөрөгдөхөд их нөлөөлжээ.

Хөгжингүй орнуудын хэрэглээний үнийн өөрлөлт 2006 онд 2,3 гарч байсан бол 2007 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2,1 хувьтай гарлаа. АНУ-ын суурь инфляцийн түвшин 2 хувь хүртэл буурч Европын орнуудын суурь инфляц 2-оос доош түвшинд хадгалагдлаа. Харин эрчим хүч, хүнсний барааны үнийн өсөлт инфляцийн түвшинг 2007 оны 9 сараас хөөрөгдөхөд нөлөөлсөн. Хөгжиж буй орнуудын инфляцийн түвшин 2007 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 5,9 хувьтай гарав. Үүнд, зарим хөгжиж буй орнууд инфляцийн дарамт нь эдийн засгийн өндөр өсөлт мөн хүнсний барааны үнэ нь хэрэглээний үнийн сагсанд өндөр жин эзэлдэгээс хамаарчээ. Хүнсний барааны үнийн өсөлт нь био эрчим хүчний үйлдвэрлэлд зориулсан үр тариа болон бусад хүнсний барааны нэр төрлийн өсөлт мөн зарим улс орны цаг агаарын байдлаас хамааран өсчээ.

Нефтийн үнэ 2007 онд хамгийн дээд түвшинд хүрсэн нь эрэлт хэрэгцээнээс хамаарсан байна. Түүнчлэн нефтийн үнийн өсөлт нефть экспортлогч орнуудын (OPEC) үйлдвэрлэлт багассан, нефть экспортлогч орнуудаас бусад орнуудын нефтийн үйлдвэрлэл төсөөлж байснаас бага нийлүүлсэн, мөн улс төрийн тогтвогүй байдал зэрэг хүчин зүйлүүдээс хамаарчээ.

2005 онд нефтийн үнэ 41,3 хувиар нэмэгдэж байсан бол 2006 онд нефтийн үнийн өсөлтийн өмнөх онтой харьцуулбал аажмаар саарч 20,5 хувьтай гарч байсан билээ. 2007 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нефтийн үнэ болон зарим түүхий эдийн үнэ хэрэглээнээс хамааран өсч харин нефтийн үнийн өсөлт 6,6 хувьтай гарлаа.

Дэлхийн улс орнуудын төв банкууд инфляцийн дарамтыг бууруулахын тулд ерөнхийдөө мөнгөний чангатгах бодлого баримталсан байна.

2006 оны голлох валютын ханшийн хэлбэлзлийн хандлага 2007 онд үргэлжилж ам.доллар суларч, еврогийн ханш чангарсаар байна. Японы иений ханш сүүлийн саруудад чангарч Хятадын юаны Америк доллартай харьцах ханш чангарч байгаа хэдий ч Хятад улсын урсгал данс өсч гадаад валютын нөөц үлэмж нэмэгджээ.

Wednesday, October 21, 2009

эдийн засаг

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн эдийн руу шилжээд өдгөө 20-иод жилийн нvvрийг vзэх гэж байна.



Хязгаарлагдмал, ухаад аваад явчихвал дуусчих нөөц баялагаар, чиний хязгааргvй их хэрэгцээг чинь яаж хангах вэ гэж дэлхийн олон эрдэмтэд толгойгоо гашилгаж, зарим нь шинэ онол гаргаж, тэр нь няцаагдаж, зарим нь батлагдаж байдаг.



Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системийн vед эдийн засгийг удирддаг гол зvйл нь төлөвлөгөө байсан. Бvгдийг 5, 10, 20 жилээр толовлоод, яг ижил өнгийн бор пальто 10000-г vйлдвэрлэхээр төлөвлөнө. Хавар болонгуут чи болон чиний хөрш, чиний хараад vзэн яддаг баагий чинь гээд эргэн тойрныхон чинь бvгдээрээ бор пальтогоо өмсөөд, ихэр юм шиг л явдаг байсан байх нь. Чи улаан пальто өмсмөөр байдаг, чамд мөнгө нь байгаад хайсан ч дэлгvvрийн лангуу бор пальтогоор л дvvрэн. Чамд улаан пальто нийлvvлчих vйлдвэрлэгч байхгvй. Хэдэн ширхэг бор пальто vйлдвэрлэхийг төлөвлөгөөний комисс гээч нь шууд төлөвлөнө, чиний ямар пальто өмсөхийг хvсэж байгаа чинь тэд нарт падлий ч байхгvй. Тэгээд хэн ч хэл ам хийхгvй. Жишээ нь би энэ бичлэгийг бичсэний дараа хэн ч чи мөн хуцваа гэж хэлэхгvй. Бvх vйлдвэрvvд нь улсын мэдлийнх, vйлдвэрийн даргад төлөвлөгөө тасалчихгvйхэн шиг цалингаа л аваад гэлдэрч байвал бvтээгдэхvvн борлогдож байна уу, хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна уу, бараагаа яаж хэрэглэгчидэд хvргэх vv, падлий ч байхгvй.



Ийм эдийн засгийн системийг ямар ирээдvй хvлээх нь ойлгомжтой.



За тэгээд зах зээлийн эдийн засагт шилжлээ. Ямар ч төлвөлөгөө, 5, 10 жил байхгvй, чи юу юу хэрэглэмээр байна, чамд худалдан авах чадвараар баталгаажсан ямар хэрэгцээ байна, тэрийг чинь хангахын тулд vйлдвэрлэгчид биеэ биетэйгээ хайр найргvй өрсөлдөж, тэмцэлдэж тэр дундаас хэн чадвартай нь чамд улаан пальтог чинь нийлvvлэх юм. Төвлөрсөн биш шийдвэр хvлээж авна. Зах зээл гэж нэрлээд байгаа зvйл чинь тус тусдаа өөрсдөө мэдээд юугаа яаахаа бие даагаад шийдчихдэг аж ахуй эрхлэгчдийн холбоо харилцаа юм. Эдгээр аж ахуй эрхлэгчид нь өнөөх дуусчих нөөцөөр, хэнд, юуг зориулж яаж vйлдвэрлэх вэ гэдгээ өөрсдөө мэдээд vйлдвэрлэчихнэ гэсэн vг.


Бvх юм эрэлт нийлvvлэлтийн хуулиар зохицуулагдана. Чи юуг хэдэн төгрөгөөр авахыг хvсэж байна, цаад vйлдвэрлэгчид чинь тэр зvйлийг чинь чамд хэдэн төгрөгөөр нийлvvлэх боломжтой байна, энэ 2 н тэнцвэр дээр vнэ ханш нь тогтож байна. Гол нь цэвэр өрсөлдөөн, хэн чадвартай нь зах зээлийн ширvvн өрсөлдөөнд vлдэж, хэн чадваргvй, худлаа нөхдvvд зайлуулагдаж байх ёстой. Төр нь хууль баталж, орлого олж буй хэн бугайгаас ч татвар хураагаад л сууж байх нь.



Зах зээлийн системийн буянаар урьдах нийгэмд vvссэн ар өврийн хаалга, орос дэлгvvрийн жижvvр ахад таван төгрөг атгуулж дэлгvvрт нь орох, бэлэнчилэх, бусдын гар харж амьдрах, юу ч хийхгvй суухад л цалин аваад байж болох тэр vзэгдэл арилах ёстой байсан юм. Гэхдээ одоо ажиглаарай, зурагтын 60 секунд энээ тэрээ бас бус нэвтрvvлгээр иргэдээс сурвалжлага авахаар хэлдэг ганц vг нь, ийм ч юм болохгvй байна, тийм ч юм болохгvй байна, энэ тор засаг нь анхаарч vзэх хэрэгтэй ш дээ гэдэг нь тэр vеийн сэтгэлгээнээсээ салж чадаагvй л яваад байгаа байхгvй юу. Тэр хадгаламж зээлийн хоршооний нөхөд албатай юм шиг мөнгөө хулхи гаруудад өөрсдөө май гэж өгчихөөд төрөөс бидний мөнгийг аль гээд талбай дээр очоод хөлөө жийгээд хэвтчихдэг. Амар амар, энэ зун би Монголд очоод хамаг сургалтын төлбөрөөрөө баранд орж архи гударчаад, энэ барныхан өндөр vнээр надад архи дамласан, миний сургалтын төлбөрийг аль гээд талбай дээр хөлөө жийгээд хэвтчихдэг хэрэг.



Гэхдээ зах зээлийн энэ хэлбэр нь дотроо бас төрийн оролцоотой болон чөлөөт гэж 2 янз байдаг юм байна. Байгалийн шалгаралаар байгаль дэлхийдээ хамгийн сайн зохицож чадсан, хоолоо олоод идчих чадвартайнууд нь vлдээд, чадваргvйнvvд нь устдаг. Яг vvн шиг зах зээлийн чөлөөт эдийн засаг ийм л жамаар явах ёстой, бусад хэлбэрvvдээсээ арай эрvvл хэлбэр нь юм.